2015-06-30

Монголын Нууц Товчооны тайлал ном гарчээ



Монголын Нууц Товчооны тайлал ном гарчээ. Бөө нар Онгодоо буулгаж Түүхэн их судрыг гүйцээж бичжээ гэдгийн дуулаад анх инээд хүрч, ийм юм юу гэж байдаг юм гэж бодож байлаа. Манай самган авчраад уншаад байхаар нь хальт хараад уншиж үзэв. Эхлээд бүрэн уншиж дуусаад нэг их юм бодогдсонгүй. Түүхэн бодит хүмүүсийн амьдрал бөөн бөө нарын амьдрал болоод явчлаа. Ийм юм гэж юу байдийн гэж бодоод орхие гэж шийдээд хэсэг байснаа дахиад уншмаар болоод байлаа. Гурвантаа уншиж дуусаад сэтгэгдэлээ та бүхэнтэй хуваалцая гэж сэтгэв.
1. Бөө мөргөлийн талаарх миний ойлголт хагас хугас билээ. Урьд нь хүн судлал, угсаатны зүй судлалын хүрээнд бага сага үзэж байснаас хэтрэхгүй. Бөө нар гээч хүмүүс хэдэн биенээ үзэж чаддаггүй, бүгдээрээ хүнд хэцүү аюултай орчинд оршдог боловч хэдэн биенээ хайрлаж, хүлээн зөвшөөрч нийлж мэддэггүй, параной болон эгоизмд нэвт автагдсан, биеэ тоосон, нэлээн дээгүүр зантай, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх дон туссан улс гэж бодож байсан юм. Гэтэл бага багаар энэ сударт нэвтрэх тусам овоо мөлжүүртэй эд юм гэж бодогдов. Иймд эхний ээлжинд бөө мөргөл гэж юу болох талаар нэлээн сайн ойлголт өгөхөөр ном ажээ. Урьд өмнө бөө мөргөлийн талаар миний мэдлэг дутуу явжээ. Эрлэг там, сүнс, үйлийн үр, байгаль эхийн өмнө хүмүүний хүлээсэн үүрэг гэх мэт том том ойлголтуудыг энгийн жишээн дээр тулгуурлан гаргаж иржээ.

2. Эртний монгол үгүүдийн тайлбар, тайлал байна. Нэг үг янз янзаар ч тайлбарлагдаж байна. Зарим үгс нь хэл судлаачдын хувиллбаруудтай нийцэж байна.
3. Хүмүүсийн нэрс шал өөрөөр бичигдэж утга салсан тул анх ойлгоход тун хүнд байлаа. Жишээ нь Бөртэ үжин гэж уншиж байснаас БөөЭрТай гэхээр ойлгохоо байчиж байна (миний л хувьд).

4. Дээд Эс, Их Эс гэх мэт, түүнчлэн арван хуруу тэгш заяасан Хоо марал Бөртө чоно хоёрын эсийн нийлэл (хуудас 66) гэх мэт монгол хүний Эс генетикийн асуудал дээр огт санал нийлэхгүй юм байна (жич хэлэлцэмз), Ажил хийхгүй эрхэлж өссөн Хонгирад охидыг шинжих (хуудас 71,257), Монгол хүний үүсэл гаралын түүх гэх мэт, Түмэн оддын чуулганы талаарх мэдээлэлүүд (хуудас 120-123), зарим монгол ёс заншилын тайлал (хуудас 130), 132 хуудаснаа дурайж буй Хабул хааны айхтар захиас (Хорвоо Дэлхий торлог атал хохирол ирэхгүй гэж сэтгэнэ үү, Хорвоо ертөнц бөөрөнхий атал Учралгүй замба байна гэж сэтгэв үү гэх мэт), Отог аймгуудын үүсэл гарвал (хуудас 140), цус ойртох болон холдох аюул (хуудас 150), хөх толбоны утга учир, Хабул хааны ҮЙЛИЙН ҮРийн талаарх маш хатуу айлдвар (хуудас 176), Бүсгүй үрсийг хэд хувааж ангилсан (хуудас 188 санал нийлэхгүй), Ноёдын тэмцэл (хуудас 234-241), 73 суу ухаан ( хуудас 273-288), Торгоны замын түүх (289) гэх мэт үнэт мэдээлэлүүд байх ажээ. Зөвхөн эхний ботид гэхэд ийм сонин сонин задаргаа байх ажээ. Зарим зүйлстэй нь огт санал нийлэхгүй ч, түүхэн эх сурвалжтай зөрсөн зүйлс байх авч дээрх дурьдсан зүйлсүүдээс жишээ авахад л нэлээн арвин баялаг мэдээлэл авах ном байна.

5. Гаднаас хүчтэй явуулж буй Монголчуудыг үндсэн өвөрмөц өв болох Бөө мөргөлд дургүй болгох явуулга, шигжүүлэн жишүүлэх (Мөнхсаруул гм) гэсэн элдэв башир аргуудад автахгүйгээр бөө мөргөлөө аль болох ойлгож учрыг нь олж хэрэгтэйг нь авч хэрэггүй нь хаяж, гол нь үнэт үгс сургаалиар нь өөрийгөө зөв залах ЁСТОЙ хүмүүс бөгөөд энэ ИХ ҮҮРЭГ хариуцлага бөө биш боловч жирийн иргэд бидний хамтаар үүрэх хариуцлага мөн.

6. Аянгат удганы агуу их хөдөлмөр (МНТ тайлал, Бөөгийн товчоон болон бусад), Бат Отгоны сонин өвөрмөц сургалт хичээлүүд, Нагаанбуу болон манай эртний судлаачдын үнэт бүтээлүүд (Монголын эртний язгуур ухаан, Харуусал ба магтаал УБ. 2009 он, Монгол ёс заншилын нэвтэрхий толь 2015), Галаарид гуайн МҮЭСТО-д хийсэн лекц, Баярхүү судлаачийн лекцүүд, Олон бүлгэм чуулгадын нөр их хөдөлмөрийн үр дүнд гарч ирж буй сударууд, ШУА-н Түүхийн хүрээлэнгийн ажилтан Чулуунжав (Монголын Түүхийн философи) энэ бүхэн бөгөөд удмын угсааныхаа өвгөд дээдэсүүдийн үг доторх үг, өвлөж авах ёстой үгс (ӨвҮг, ӨвУг) эднийг судлаж өөрийгөө ирлэж баяжуулж байх нь бидний ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА мөнөөс мөн билээ.

Юндэн. 2015.06.29

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР