2012-05-08

Аянга удганаар засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлүүд 2 ....



Эрдэнэбаяр: 2012-05-06 ны засал 

Энэ өдөр Аянгат удганыг анх удаагаа харав. Би ч орж очоод мэнд мэдээд холхон шиг л сууж байв. Засал 11 цагаас эхлэх тул Гэрлийн өргөөнийхөн заслын өмнө бэлтгэл ажил хийж эхэлцгээв. Би ч тэгс гээд сууж байтал энд байгаа улсууд тэр хүнд эхлээд үзүүл би ч босоод очтол намайг шууд л та тийшээ суу л гэлээ. Яагаад намайг харах ч үгүй шууд нөгөө талд суулгасныг засал хийлгэж дууссаны дараа л ойлгосон. 

Бэлтгэл ажил хангагдсаны дараа хүн бүр байр байраа эзлээд Аянгат удган заслаа эхлэхэд би шууд л чичирч эхлэв. Яаж ч хичээсэн чичрээд тайван байж болохгүй байв. Уг нь нийтийн засал эхлэхээс өмнө хоёр жаахан охины засал хийж өгөөд явуулсан юм. Тэр хоёрын заслыг хийж эхлэхэд л чичрээд болохгүй байсан тул би элдэв юм бодоод яахав гээд дуудлага үгээ хэлээд л сууж байв.

Удсанчгүй нийтийн засал хийгээд бүгд дуулаад сууж байхад хүртэл чичирсэн хэвээр л байв. Удсангүй Аянгат удган маань хөнгөн засалтай улсуудыг Гэрлийн өргөөний бусад удган нарт яаж засал хийхийг зааж өгөөд өөрөө хүнд засалтай гэх 10 орчим хүний заслыг өөрөө хийж эхлэв. Эхлээд улаач 2 залууд засал хийгээд тэнгэрийн үйлд хэрхэн зүтгэх, бусдын төлөө сайн сайхан үйл хийхийг ерөөгөөд явуулав. Дараа нь удахгүй угаа авч бөө болох нэг залуугийн заслыг хийж бас өөрийгөө хэрхэн мэдрэх, гээд л их юм зааж өгөв. Тэгээд хэд хэдэн хүний заслыг хийчхээд 2 эмэгтэйн заслын хийгээд сууж байтал гэнэт ханан дээр хадсан хуанлитай зургийг хараад өөрөө босч очоод зургийг хуу татан авч ирж нэлээд анхааралтай харж сууснаа гэнэт нөгөө зургийг урж тасдан уурсан – Та нар хааны дүрийг мэдэхгүй байж иргэж зурж болдог юмуу ярьшиг би засал хийхээ болилоо гээд хэнгэргээ дэлдээд яваад оронд их л инээсэн намилзсан хатан онго орж ирэв. Тэгснээ - Яагаад та нар жанжиныг уурлуулав алив тэр эрээчсэн юмаа аваад ир гээд ураад хаясан зургийг дахин гаргаж ирж нэг нэгээр нь харж байснаа хатны зургийг зааж -Энэ тэгээд би юмуу хэ хэ /инээснээ/ гэнэт хувиран –Ярьшиг би ер нь явлаа гээд хэнгэрэгээ дэлдээд явлаа. 

Харин хатныг явсны дараах орж ирсэн онго нь их том биетэй ханхалзсан хүн орж ирэв. -Би ер нь элдэв маяг хийх дургүй хэрэв засал хийвэл ширүүхэн шиг өвтгөөд л заслыг нь хийчихдэг. Онго бүр өөр өөр шүү дээ гэж хэлээд өнөөх хоёр эмэгтэйг пирамид хэлбэртэй чулуугаар засал хийгээд гар, хөл, хүзүүг ороосон устыг нь өөрсөд рүү нь өгснөө –За за би боогоод өгье. Та нар хүнд тусалвал чин сэтгэлээсээ тусалж бай хэмээн сургамжлаад тэднийг үдлүүлэв. 

Одоо миний ээлж ирлээ. –Яах гэж ийм юм хийж байдгын би үүнд дургүй гээд их л сүртэй миний гар, хөл, хүзүү боосон утсыг хайчлан тэр дороо шидсэнээ намайг хэсэг ажигласнаа 

–Нүдээ ань хэдийн тоо харагдаж байна. Би нүдээ аниад нэгээс эхлээд л бодлоо 3 тоон дээр очоод гацлаа. Арай бишээ цааш бодлоо найм их тод харагдаад цаашхи тоо бүдгэрээд л ирлээ. 

- За хэдийн тоо харагдаж байна 
- 3 эсвэл 8 л харагдаж байна 

- Найм чамтай нийлээд 9 үеэр чинь хараасан байна. Гэснээ гэнэт уурлан Яагаад ингэж харааж байгаан та нарыг амийг би авах болно. Энэ хөрстөд танай удмаас амьд хүн үлдээхгүй гээд л хэнгэргээ аймаар чанга дэлдэж байснаа 

- За чи ингээд байж бай би чамайг боолоо болгож авнаа. Бусдад сургамж болог. Гээд миний гар, хөл, хүзүү ороосон гурван янзын утсыг хэнгэрэгний доор сайтар бэхлээд дахин үргэлжлүүлэн хэнгэрэгээ дэлдэнгүүт намуухан дуутай буурал орж ирэв. Би энэ хүний яриаг сонсохын тул бөгтийж чихээ ойртуулав. 

- За үрс минь өнөөдөр их л хэцүү юм болох нь дээ гээд санаа алдан хэсэг азнаснаа. Миний баруун мөрийг илж  Хөх толбот үрс минь гэж хайр дүүрэн нүдээр харж намайг эрхлүүлэв 

- Чи намайг хэн гэж бодож байна. Гэж надаас асуув 
- Мэдэхгүй ээ. Хубилай жанжин юм болов уу. Би сайн мэдэхгүй байна 

- Тэр чинь түрүүнд уурлаад явчихсан. Хабуул гэж сонсон уу 
- Тиймээ сонсон сонсхоор барах уу 

- За тэгвэл Хабуул гэж би байна. Би ч доошоо нугдайгаад л явчихав 
- Хабуул гэж их л олон эзэнтэй болчоод байгаам даа хэ хэ. Үе үеийн хаад, алтан ургынхан, хатдыг зөвхөн Аянга удган л буулгадаг юм шүү дээ. Тэр эрхийг зөвхөн Аянгат удган л Тэнгэр эцгээс авсан юм. /Би толгой дохиод л сууж байв/ 

- Сая орж ирсэн онго чинь Хар тэнгэр шүү дээ. Их л хэцүү юм болох нь дээ өнөөдөр. За яахав. Үрс минь та нар тэнгэрийн үйл сайн хий. Чи бусад үрсүүдэд хэлээрэй. 
- За 

- Энд Аянгатыг турших, сонжих гэсэн хүмүүс ирсэн байна. Зөвхөн хайрыг мэдэрч бие биедээ сайн сайхныг хүссэн үрс л цуглах ёстой юм. Энэ янзаараа байвал бид Аянгатыг хүний засал хийлгэхийг болиулхаас аргагүй байдалд хүрнэ. Зөвхөн хэдхэн хүний засал хийх гэж бид ирээгүй энэ гариг чинь болохоо байчаад байна. Бид нийт хөх толботнуудын төлөө ирсэн юм шүү. Гээд над руу толгойноос хөл хүртэл харж сууснаа 

- За чиний засал болчихсон байна. Би засал хийдэггүй 

- За би нэг бөгж зүүдэг юмаа түүнийг танд үзүүлж болох уу 
- Аваад ир 

- За чи юу хүсч байна. Түүнийг чинь би чамд өгье 
- ... Би сая засал хийлгэж байхдаа бодож байсан юмаа болох уу 

- Хэ хэ болно .../надад бэлэг өгсөн. Бусдад хэлээд яахав. Бас хэрхэн өөрөөс нь тусламж авах хүссэн үйлээ хийхэд яах зэргийг зааж өгөв/ 

- Би аргалаар л их засал хийдэг байсан. /Аргалаар засал хийхийг зааж өгсөн/ 
- Би их хөгшин хүн чи намайг харахгүй байна уу. 
- Тийм байна 
- За чи одоо үдлэж болно 
- Танд гялайлаа. Танаар үнсүүлж болох уу. Намайг хэд хэдэн удаа толгой дээр үнэрлэж үнэсэв /энэ үед нулимс ивлээд ... гэхдээ гүрийсээн/ 
- Бид ингэж л үнсдэг юм шүү дээ үр минь 
- Гялайлаа. Намайг босход хажууд сууж байсан хүн заслаа хийлгэхээр босход 

- Би засал хийдэггүй юмаа хүү минь гээд алгаа ташин сууж үдлэв. Магад миний анзаарснаар Хабуул хаан үдлэж хатан онго орж ирэх шиг болсон. 

Явган суудаггүй над шиг хүн 2 цаг гаран явган суухаар нуруу чилж хөл бадайраад хэцүүхэн юм болсоноо дөнгөж босоод л мэдэрсэн. Нөгөө чичрээд байсан хүн чинь одоо инээд хүрээд бас уйлмаар ч юм шиг сонин мэдрэмж төрөөд л байлаа. 

Одоогоос 33 жилийн өмнө могой цагт би эхийн хэлийгээс мэндэлж энэ орчлонд ирсэн юм. Харин яг 33 жилийн ойн мөчлөг дээр Аянгат удганаар дамжуулж Хар тэнгэрээр засал хийлгүүлж Хабуул хаанаас маш том төрсөн өдрийн бэлэг авлаа. Энэ үнэхээр энэ насандаа мартамгүй сайхан учрал хувь тохиол боллоо. Тиймээ би үнэхээр Аянгат удганыг зорьж очсон юм. Харин очсон өдөр маань төрсөн өдөр боллоо. Би төрсөн өдрөө тэмдэглэдэггүй хүн. Баярын ширээний ард өөрийн баярын тэмдэглэж үзээгүй тэмдэглэх ч дургүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй найзууд болон танидаг мэддэг улсууд гар барьж баяр хүргээд л өнгөрдөг. Өдөр багын найзууд маань 12 цагт эхнэр хүүхдүүдтэйгээ цуглаж миний төрсөн өдрийг тэмдэглэж хоолонд орох байлаа. Би утсаа салгаад алга болсон тул хэдэн найз маань цуглаж хоол идчихээд тарсан сурагтай. За яахав дараа найзуудыгаа бүгдийг нь сайхан хоолонд оруулна аа тэгж байгаад. 

Хүний хэрэглэж байсан эд зүйлсийн хамаг муу муухайг сорон авч цэвэрлэн өөрт нь хамгаалалт болгон өгч огиж бөөлжих Удганыг хараад хажууд нь сууж байсан миний ходоод өвдөх шиг л болж байлаа. Хааяа хий огихлоор л ходоод эргэчих шиг л болж аймаар өвддөгийн. Тэр олон хүний юмыг тэгж засна гэдэг надад үнэхээр хүнд санагдаж Аянгат удганыг хайрлах сэтгэл төрж байлаа. 

Гэрлийн өргөөнийхөн болон өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа зохион байгуулагч нартаа мөн Аянгат удгандаа баярлалаа бас Байгаль эгчид баярлалаа хаа холоос зорин очиход хүлээн авсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР 


Цэндсүрэн: 5 сарын 6-ны засал хийлгэсэн сэтгэгдэл

Миний бие 6-ны өрийн засалд сууж засалаа хийлгэсэн. Өндөр дээдсийн сургааль юуг нь сонсоно гэж бодхоор л их сайхан санагдаж байлаа. Өрөөнд ороод зөвлөх удганд үзүүлж зарим зүйлсийг хэлүүлж авсан. Намайг хүнд засалтай хүмүүстэй цуг суулгалаа. Засал эхэлж дуу дуулан сууцгааж би дуунд маруухан хүн тул дотроо дуулж өвөг дээдсээ бодож, ээжийгээ бодон суув. Жанжин миний зүүн гарны бугуйн дээрх шивээсийг хараад зэмлэв. Арьсан дээрээ юм зурж тамгалаад мал адгуусуу гэв. 

Удалгүй хэнгэрэг дуугарч зарим хүний шүлс гоожиж, хөл нь өвдөж, нойр нь хүрэж, цавь хавиар нь хатгууллаа. Эдгээр хүмүүст эрх бөгж зэрэг тэргүүтнийг өгөв. Ядаж байхад давсаг чинэн хэцүү болж эхэллээ. Гэтэл жанжин энд давсаг нь чинэсэн хүн байна даа гэхэд чимээгүй бантан тэвчхээр шийдлээ. Гэтэл надруу харан баавгайн савар өгөн давсаган дээрээ тавь гэлээ. 

Хэсэг хугацааны дараа миний ээлж болж жанжин намайг тэр бандгар нааш ир гэлээ. Гар хөл утсаар уятай арай гэж гулгасаар очиход яасан сайхан сэтгэлтэй хүү вэ гэхэд жоохон тайвширч суутал товшуураараа гэдэсрүү хатган энүүн дотор юу байна хэзээ  төрөх гэж байна гэж хэлэн олнийг хэсэгхэн хөгжөөгөөд авсан. Намайг удмын 5 үеийн удмын хараалтай байна гэж засал хийх явцад жанжин огиход санаа зовон олон ардын төлөө ямар их зовж засал хийж буйг нүдээр харан эмзэглэж суулаа. 

Хөл гар хүзүүнд уятай утасыг гар дээр тавиад нүдээ аниад мэдэр гэлээ эхлээд юуч мэдрэгдсэнгүй харин тэгсэн жанжин чи мах бодхоос өөр юм боддог юмуу гэж дахин инээлэглээ. 2 дахь удаагаа нүдээ аньхад бие чичрэн эвгүйрсэнээ хэллээ. Нөгөө утаснууг сэвсгэр цагаанд боон өгөөд шатаагаарай гэж хэллээ. Ингээд миний засал дууссан тул үдэл гэв. Засалын өрөөнөөс баярсан хүн гаран наран өөд харан дуудлагаа хэлчээд гэрийн зүг хөдөллөө. Удган болоод өргөөнийхөндөө сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!



Гантулга: 2012.05.06-ны өдрийн засал

Би 6-ны өдрийн засалд суулаа. Маш гайхалтай байлаа. Мянганд тохиох үйлийн эзэд онгодуудад бараалхасандаа баяртай байна. Аргагүй хааны улаач, мянгад ганц заяах дээдийн дээд онгодууд байлаа. Би өөрөө түшээ хийдэг өөр олон ч буурлуудыг харж байлаа. Гэтэл ер бусын чадвартай тэнгэр газар шиг ялгаатай онгодуудыг харлаа. Хубилай хаан их наргианч сайхан онгод байна лээ. Хүмүүсийг их явуулж байсан шүү. Зөвлөх удган: “Жанжин ирсэн байна гэж” хэллээ тэгтэл Алгаа Тулгаа: “-Сүхбаатар уу” гэж бас инээд хүргээд. 


Бүгд дуулаад дуугаар нийтийн засал хийх үеэр “-Өөрийн өвөг дээдсүүдээ бодоод өршөөл гуйж сайн сайхныг бодож хүслээ бод” гэж Жанжин хэлэв. Дараа аавын дуутай засал явахад аав болон өвөг эцгүүдийг бодон бүгд дууллаа. Манай ээжийн буурлууд буусан болохоор аавын өвөг буурлуудад залбиран нүдээ аниад дууллаа. Гэтэл таньдагаараа миний өвөө нүдэнд тодороод нулимс өөрийн эрхгүй асгарах гээд унахаар нь их тэвчиж байж нулимсаа барив. Хэсэг тэнгэр хараад эргээд нүдээ аниад дууллаа. Нэг мэдсэн би дороо бүжиглээд байх шиг байсан. Удган надад хоёр эрх зүүлгээд миний хоёр өвчнийг авах шиг болсон. 


Жанжин зүгээр нэг засал хийхгүй хүмүүстэй сайн ярилцаж өөрт нь ойлгуулж байлаа. Үүнийг харахад удганы бичиж хэлж байсан санаанд орж байлаа. Хүмүүс өөрстөө л гэгээрэхгүй бол засал хийлгэсэн хүн дахиад засуулахаар ирнэ гэдэг утгагүй цагийн гарз гэж хэлж байсан. Тэр хүмүүсийг ойлгуулах гэж яриад бараг л хугацааны 3-ны 2 нь явсан байх. Тэрнээс биш дээдсүүд 30 хүнийг 30 минутад засаад явуулахаар идтэй нь тодорхой байв. 


Жанжины идийн чадал агуу их хүчийг харж биширч суулаа. Өчнөөн хар, цагаан хэл ам, удмын хараалыг бөөн бөөнөөр нь дарж байсан. 


За миний хувьд зөвлөх удганаас асуухад хүнд засалгүй гэлээ. Би тодруулах асуух зүйлээ өвөртлөн очсон. Төрсөн эгч маань өнгөрсөн 7 сард удган болсон. Намайг буурлууд сонгоод би түшээ нь болсон. Өөр нэг удган намайг угтай байна гэдэг юм байна. Бас өөр 4 орчим хүн хэлсэн. Энийг лавлах санаатай байв. Зөвлөх удганаас асуухад 2 орчим жилийн дараа бууна гэлээ. Давхар Удганаас асуух санаатай сууж байтал Жанжин зураг хараад уурлаад яваад өглөө. Тэр зураг нь хаадыг зурсан зурагтай календар ханан дээр өлгөөтэй байлаа. Гэтэл гайхалтай Жанжин зүгээр л яг бидэн шиг тольдож өөрөө очиж аваад “-Эзэн Богд дээдсүүдийг мэдэхгүй байж битгий сараачиж бай” гээд календарыг урж хаяад яваад өгөв өө. Гэтэл шууд залгаад нэг Хатан онго орж ирээд бөөн инээд. Жанжины охин байж магадгүй. Жанжины уурласан байдал их л инээдтэй харагдсан юм байлгүй. Хатан онго: “-Жанжин яагаад урласан бэ, би тэрийг үзье” гэж нэхээд календарыг үзлээ. Инээж байсан Хатан хувираад явчихлаа: “-Би энэ юм уу, миний ч бас уур хүрчихлээ. Би юм хийхгүй” гээд бас л яваад өглөө. 


За тэгээд Жанжинаа Хатанаа уурлуулаад явуулчихсан нөхдүүд гайхаад байж байтал залгаад нэг онго орж ирлээ. Эндээс уншихад Хамаг Монголын хаан Хабул байжээ. Яаая аймар догшин. Ер нь алтан ураг дотроо догшиноороо нэлээд дээгүүр орох байх. Зөвхөн тогшин биш гэдгээ ойлгуулж байсан “-Би дайн тулаандаа сайн болохоос, ийм балай юм хийх дургүй” гэдэг юм байна. За өнгөрсөн тэр гар хөл нь уяатай нөхдүүд гэж бодлоо. Хэ хэ. Гэтэл өөрийн аргаар нөхдүүдийг дуусгалаа. Би нөгөө асуух гэсэн юм аа асуухаас айгаад. Тэглээ ч зөвлөх удган багцаа гаргаж өгсөн болохоор уулзахаа болилоо. За тэгээд дээр нь удганаас жижиг юм асуугаад ч яахав. Удган дараа нь багш дээрээ очих цагийн хуваарьтай байсан учраас Удганыг чилээгээд яахав гэж бодоод гэрийн зүг гэлдэрлээ.

Миний өвөө 1945 оны дайнд орж байсан, өвөөгийн аав Хатанбаатар Магсаржавын баруун гар цэрэг байсан юм. Хэрэв энэ буурлууд буувал сэлэм нэхэх нь тодорхой байх. Над дээр буух юм бол гэрлийн өргөөнийхөндөө нэмэр болж новшийн хар сүнсүүдийг хэдэн зуугаар нь там руу илгээх юмсан. Гэхдээ бөө болохгүй ч гэсэн би хувь нэмрээ оруулна аа. 
Мянганд тохиох үйлийн эзэд онгодуудад бараалхасандаа баяртай байна. Аргагүй хааны улаач, мянгад ганц заяах дээдийн дээд онгодууд байлаа. Удган болон дээдсүүдийн сайхан сэтгэлийг биширч байна.

3 сэтгэгдэлтэй:

Ертөнц дээр ганц л байгаа said...

хаана очиж уулзах вээ? хаана байдагийг нь мэдэх хүн байвал хэлж өгч тус болно уу ??

Anonymous said...

Janjin gej yugaa soliorood bga um be ene chin hyatad ug shuu dee

Anonymous said...

Тэр энэ тэнгэр буулаа гээд хабул хаан ч буулаа гээд битгтий худлаа ард түмэнийг бүү хуур, тэнгэр хаад ноёд тэр эмэгтэй удганд хэзээ ч буухгүй Хаад ноёд засал хийгээд мөн бурваа хэ хэ

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР