2012-12-16

Түмэн Онгодын Чуулганы үеэр Хар, Цагаан сүлдэнд хэрхэн мөргөх тухайд


 Чуулганы үеэр сүлдэнд хэрхэн мөргөх талаар Буурал Дээдсүүдийн айлтгалаас түүвэрлэв.

  1.      ТЭНГЭРИЙН ГЭРЭЛТ ЕСӨН СУМ
Есөн зүгтээ тэнгэрийн сумыг тавьдаг үйл нь болвоос
Есөн өрлөг жанжидууд маань
Хар тийрэнг дарахаар
Хар үйлийг дарахаар
Үйл гүйцэлдүүлэх гэж буйг
Түмэн олонд таниулахаар
Тавьдаг жам байдаг

Тэр үйлийг гүйцээж
Түмэн олонд нь таниул
Түмэн олны итгэл сэтгэлийг
Тэр л зүгт нь хандуул
Хар тийрэнгүүдийг дарахаар
Хүчит их нумаа хөвчлөн байж
Хурд ихт сумаа тавьж буй нь тэр билээ

2012-12-10

Түмэн Онгодын Чуулганы бүртгэл дуусахад 3 өдөр үлдлээ.


Түмэн онгодын Чуулганы тухай энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

2012-12-04

Түмэн Онгодын Чуулгантай холбоотой цогц мэдээллийг хүргэж байна.



Түмэн Онгодын Чуулгантай холбоотой цогц мэдээллийг хүргэж байна. Та дараах линкүүдээс орж хэрэгцээт мэдээллээ авна уу. Тэвчээр гарган уншихыг хүсье. Уншилгүйгээр асуулт асууж цаг үрэхгүй байна уу. Баярлалаа.

"ОТГИЙН ТАМГА, ШИДИЙН ТУХАЙД"



Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОТГИЙН ТАМГА, ШИДИЙН ТУХАЙД"

А: Түмэн онгодын чуулганыг дуусаад өвгөд буурал дээдсүүд минь одох нь ээ, энэ талаар тайлбарлаж хэлнэ үү? Үүнтэй холбоотойгоор улаач нарын сэтгэл зовж байгаа, богинохон хугацаанд хамт байгаад дээшээ дэгдэх учраас шаналж байгаа. Үлдэж буй онгодууд нь ямар онгодууд байх юм? Эсвэл бүүр онгодгүй болох юм уу хэмээн балчир улаачид нь шаналан суунаа, энэ талаар?

Х:

Үүнд шаналаад байх юу байна
Үүний учирыг гаргаж айлдая
Мянган отгийн нэгэн цагтаа
Эв эеийг алдаж
Элдэв үйлээрээ жатгалагдаж
Отог омгоороо сүйрсэн
Гашуун үйл арвинтай буй
Тиймээс тамгалах улаачгүй
Үлдээх мөргүй
Үргэлжлүүлэх үйлгүй
Тийм омгууд бас буй

Тиймээс эвлэлдэн хэлэлцэж
Үрсүүдээ барилцаж
Мянган отгийн сүйрсэн удмын
Улаач болгон барьсан бас буй

"ОНГОДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОХ УЛААЧ НАРЫН БАЙРШЛЫН ТУХАЙД"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 

"ОНГОДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОХ УЛААЧ НАРЫН БАЙРШИЛ"

А: Түмэн онгодын чуулганы улаач нарын байршлын зураг гарсан байгаа. Байршлыг хэрхэн хийвэл зохилтой вэ? Ирсэн ирснээр нь оруулах уу? Улаач нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Х:

Эл болбоос
Төв хэсэг рүүгээ балчирхан улаач нар
Зүрх сэтгэлээрээ нэгдсэн
Өргөөний улаач нар байвал зохилтой
Өргөөний улаач нар хэдийгээр
Өөрсдийгөө балчир хэмээн үзэж
Өөрсдийгөө чадалгүй хэмээн бодож явдаг ч
Өндөр дээдүүдийнхээ чадлыг
Хараахан ойлгож дийлээгүй байгаа
Төвд нь зүтгэх түмэн нь
Төвд нь зүтгэх улаач үр нь болбоос
Өнөө гаригаа хүртэл
Зовохдоо зовж
Зүдрэхдээ зүдэрч
Их үйлийг эхлүүлж дийлсэн
Тийм л балчир улаач нар байна

"ЭНГИЙН ДЭМЖИГЧ АРДЫН ХИЙХ ҮЙЛ


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ЭНГИЙН ДЭМЖИГЧ АРДЫН ХИЙХ ҮЙЛ

А: Энгийн дэмжигч олон хэрхэх вэ? Очиж үзэх хүмүүс байна.

Олон олон үрсүүд
Тэр л гарагтаа
Үйлэнд шамдахыг хүсвээс
Отог отогийн
Галаас сахилцаж
Отог отогийн галд дэм болж
Ариун галыг
Амин эрчмийг
Амьтан бүгдийн цусаар бус
Амьтны амийг таслахаар бус
Ариун цагаан сүү барьж
Сүүний дээд
Шимт шар тосоороо
Галаа тэтгэхэд
Дэмнэвээс зохилтой

Отог бүл бүр
Ариун цагаан сүүний
Шар тосоор
Галаа тэтгэх нь болбоос
Гэгээрэл хөтлөхийн
Эх үндсийг
Тавьж буй нь
Эл билээ

Архи сархад
Шүүс бүгдийг
Түрдээ тэвчиж
Үйлэндээ шамдан
Галдаа сархад шүүсийг
Хүртээж болохгүй

Хар хүчийг
Гэгээрлээр
Сайхан цагаанаар
Дүүргэх гэж буй тул
Хайрын эрчмийг
Түгээх гэж буй тул
Тасалсан аминий шүүс
Хилэнг бадраах
Сархад хоёроос
Хол байхыг
Амьтай бүхэн нь санатугай

"ОНГОДЫН ЧУУЛГАНЫ АЧ ХОЛБОГДОЛ


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОНГОДЫН ЧУУЛГАНЫ АЧ ХОЛБОГДОЛ

А: Түмэн онгодын чуулганы тухай. Ач холбогдол 

Түмэн онгодын чуулган гээч нь
Эх дэлхийн
Амин эрчмээс хүртсэн
Түмэн отгийн
Толгой дээдсүүд
Өндөр дээд тэнгэрүүд
Эх дэлхийдээ
Эргэн ирж
Үрс хойчоо
Гэгээрэлдээ хөтлөн
Эх дэлхийн амин эрчмийг сэргээж
Хөх толбот үрсийн
Амин эрчмийг тэтгэж
Хар бүхнийг нь дарж
Оюун бодлыг нь цэгцлэхээр
Их үйл нь
Мянган жилдээ
Нэгэн удаа тохиодог билээ

Отог омгийн өндөр дээдүүд
Өнөө цагтаа өндөр тэнгэрүүд
Цаг хугацаа од эрхэсийн тохиолоор
Эх дэлхийдээ
Эргэн ирэх
Бяцхан нэгэн хаалга нээгддэг
Мянган жилдээ нэгэнтээ
Тохиол үйл нь байдаг

"ОНГОДЫН ЧУУЛГАНААР ХИЙХ ҮЙЛ"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОНГОДЫН ЧУУЛГАНААР ХИЙХ ҮЙЛ"

А: Ямар өргөл барьц, идээ будаа, шүүс тавих, торго дурдан байх бэ? Өргөл өргөх үү?
Х:
Өндөр дээдүүд нь
Өргөл барьцанд шүтдэггүй
Идээ будаа зас гэж шахахгүй
Идээ будаа засахаар бол
Улаач үрс өөрсдийн
Сэтгэл зүрхээр засч болно
Нэгэн зүйлийг сануулахад
Галд элдэв зүйлсийг өргөж
Наран ээжийг сэвтүүлж болохгүй
Шүүс барих галын тахилга хийх
Тэр эдийг харуулсугай

А: Галын тахилгаас өөр юу гэж хэлмээр юм бэ? Наран эцгийн тахилга гэх үү, Наран ээжийн тахилга гэх үү? Зүгээр галын тахилга гэх үү? Оновчтой нэршил?
Х:
Гал үйл нь болбоос
Наран ээжийг гал дээр буулгаж
Амийг нь тэтгэх үйлэн билээ
Эх дэлхийг илчээрээ гийгүүлэх
Тэр л амийг таслахгүй гэж
Харийг цайруулж хийж буй үйл билээ
Амь таслаж идээ шүүс хийх нь
Хар үйлтэй хольж буй хэрэг
Галыг харин тэтгэе хэмээвээс
Шар тосоор тэтгэж болно
Шар тосоор тэтгэсэн гал нь
Тортог үгүй утаа үгүй
Илчээр арвин байдгыг санаарай

"БӨӨЛӨХ ХУГАЦААНЫ ТУХАЙД"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"БӨӨЛӨХ ХУГАЦААНЫ ТУХАЙД"

А: 3 өдөр 3 шөнийн турш нэг улаач бөөлөх чадвар махан бодид нь байхгүй. Ээлжилж , тэнгэрийн дууг таслахгүй. Нартай байсан ч галаа таслахгүй юу?

Бөөлөөний ээлжний талаар :

Алтан судар дангаар байхад таван өдөр байсан
Буган бичиг нь ирээд гурван өдөртөө байсан
Удаах нэгэн судар нь ирлээ
Гурван судар нь бүрдсэн байна
Эл судрууд есүүл бүрдвээс
Бөөлөх хугацаа багасах болно

Түмэн олныг гэгээрүүлэх үйл нь
Олонд түгэж
Оюун мэдлэгийн мэлмий
Эх дэлхийн ард түмэнд
Хөх толботноос түгэх учиртай
Тиймээс бөөлөх хугацаа багасаж
Нэгэн гараг болж болно

Есөн судрыг шинэ эриний босгон дээр
Цогцлоон бүрдүүлж
Их монгол улсын
Оройн дээд эрдмүүдийг
Оройлон манлайлан залах учиртай
Түмэн ардаа оюун мэдлэг доороо нэгтгэх учиртай

"ОНГОДЫН ЧУУЛГАНЫ БУУДАЛ СУУДЛЫН ТУХАЙД"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОНГОДЫН ЧУУЛГАНЫ БУУДАЛ СУУДЛЫН ТУХАЙД"

А: Онгодын чуулганы буудал суудалтай холбоотой. Улаач нарыг Гэрлийн өргөөнд ирсэн он цагаар нь байрлуулах уу? Онгод тэнгэрийн зэрэг дэвээр нь буулгаж суулгах юм уу? Мянган онгодоо хэрхэн байрлуулах вэ? Онгод тэнгэрээ аваагүй хэрнээ өндөр тэнгэрүүдийнхээ үйлийг хийсэн мөргүнүүдийг хаана байрлуулах вэ?

Х:
Байрлалаас нь айлдваас:
Гадаад тойрогт нь өрлөг жанжидууд
Өнцөг булан бүрт нь өрлөг жанжидууд
Өөрийн жанжидаа дагуулан
Өнцөг булан бүрт нь сууж
Дотоод тойрогт нь
Мөргүн дээдсүүд
Их хатадууд суух болно

Хар үйлээсээ гэгээрэлрүү нь хүртэл
Дотогшоо хумигдсан байдлаар
Өрлөг жанжидууд нь
Мөргөдүүдээ хамгаалж суух болно
Зурсан хоёр гурвалжин нь
Том жижиг эргэлдэх хөдөлгөөнөөрөө
Буудал суудлын харуулах болно

Их үйл хийх болохоос бус
Найр наадам бус гэдгийг анхаар
Хар их үйлийг дарах болохоос бус
Буудал суудал зэрэг дэвээ
Гаргах гээд байгаа бус гэдгийг анхаарцгаа

"ОНГОДЫН ШИД, ТАМГАНЫ ТУХАЙ"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОНГОДЫН ШИД, ТАМГАНЫ ТУХАЙ"

А: Оролцсон улаач нарын нэр хүнд, онгодын шид, тамга, энэ бүхний учрыг тайлбарлах хэрэгтэй байна. Улаач нар ямар их хайр ивээлийг тэнгэрээс хүртэх? 

Х:
Шид юу хэмээвээс
Тамга юу хэмээвээс
Тамга гээчийн утгыг эхлээд тайлъя

Тамга гээчийн үүсэл нь
Отог омог бүлүүд
Өөрийн шүтээн болгож
Өөрийн хийж бүтээсэн
Шингээсэн тамгатай билээ

Тэр л тамгыг
Өөрийн удам бүртээ
Өөрийн улаач бүртээ
Тамгалан явдаг билээ

Мянган онгодын чуулганаас зугтсан
Хайран биеэ хайрласан
Тэр л улаачийн тамгыг хурааж
Чуулганд орох
Тэр л улаачид нь шилжүүлсүгэй

"ЧУУЛГАНД ОРОЛЦОХ УЛААЧ НАРЫГ ХЭРХЭН СОНГОХ ТУХАЙД"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас....
 "ЧУУЛГАНД ОРОЛЦОХ УЛААЧ НАРЫГ ХЭРХЭН СОНГОХ ТУХАЙД"


А: Түмэн онгодын чуулганы улаач нарыг хэрхэн сонгох? Хүрэхгүй бол яах вэ? Мянгаас давбал яах вэ? Ямар сонголт явагдах? Дээд тэнгэрийн жаяг ба улаач нараас мянгыг хэрхэн сонгох гэх мэт зүйл дээр тэнгэрийн санаа хэрхэх бол? Хэрэв мянга хүрэхгүй бол мянга дайтай бөөлж чадах уу? Тоо хэрэгтэй юу хэрэггүй?

Х:
Мянган онгодын чуулганд чуулах
Мянган онгодыг сонгосон билээ
Мянган онгод үрсдээ заларсаа
Өнөө гаригт хүрсэн билээ

Шилсэн мянган онгодын улаач
Тэр л гаригтаа ирэх учиртай
Тэр л гаригтаа ирэхгүй бол
Тэр л улаач удмаа гутааж
Онгодыхоо зэрэг дэв суудал бүгдийг
Эгэл болтол нь нураах болно
Энэ дэлхийдээ дахин залрах
Бүхий л эрхээ хасуулах болно

Хатуу энэ цагаас улаачаа харамлаж
Хэцүү бэрх энэ л үеэс улаачаа өрөвдөх
Тэр л онгод байвал
Онгод байх эрхээ хасуулж
Эрлэгийн үүд рүү шогших болно

Дээд тэнгэрийн зарлигийг зөрчиж
Тэнэг улаач нь зөрөх аваас
Тэр л бие нь гай гэмд унаж
Гашуун зовлонг үзэх болно
Түмэн ардын зовох бүрийг
Өөрийн биеэр амсах болно

Тэнгэрийн үүд хаагдах нээгдэх тухайд

Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"Тэнгэрийн үүд хаагдах нээгдэх тухайд"


А: Тэнгэрийн үүд хаагдсан учир тахилга хийхгүй учир чуулган болохгүй гэх яриаг олон улаач гаргаж байна. Тэнгэрийн үүд хаагдах ёсны учрыг дэлгэрэнгүй өгүүлнэ үү? 

Х:
Эл чуулганд орох ёстой
Мянган улаачийг дуудсан билээ
Орох ёсгүй тэр л улаачдыг
Энэ чуулганд нь дуудаагүй

Тэнгэрийн үүд нь
Хаагдаж нээгдэх
Цаг хугацаа байдаг гэв үү?
Тэнгэрийн үүдэн
Хаагддаг нээгддэг
Цаг хугацааг айлдваас:
Мянга мянган жилдээн
Нэгэнтээ ихээр дэлгэгддэг
Сүүл сүүлд нь унжсаар
Тэнгэрийн үүд хаагддаг
Ирэх мянган эхлэхэд
Тэнгэрийн үүд нээгддэг
Тэнгэр эцэг ивээлдээ багтааж
Эх дэлхий
Наран саран
Хэлхээ холбоо амь нь
Энэ л цагт нь нэгдсэн билээ
Түүнийг их Аянгат хийсэн билээ

Түмэн Онгодын Чуулганы "ТЭНГЭРИЙН ДУУДЛАГА"



Түмэн онгодын чуулганы Тэнгэрийн дуудлага

2012 оны 10 сарын 06-нд 16 цагт айлтгав.
http://kiwi6.com/file/5d6u7zgsfi

Түмэн онгодын чуулганы Тэнгэрийн дуудлага

Эргэх энэ хорвоо дээр
Хөвсөлзөх энэ .... дээр
Түмэн олны амьдран ахуйд
Хар цагаан нь ээлжлэн байж
Хамаг төр нь тэгширдэг билээ
Наран саран ээлжилдгийн адил
Най тухлах цаг нь ирдэг


Хүмүүний энэ орчлон дээр
Хар бүхэн дэлгэрэх цаг нь байвч
Харыг ч цайруулах
Түмнийг ч нэгтгэх
Цаг нь бас л ирдэг юм
Түүний нэгэн адилаар
Цаг нь иржээ үрс минь

2012-12-01

Түмэн Онгодын Чуулганы бүртгэл 2012 оны 12 сарын 12 хүртэл үргэлжлэнэ.


Түмэн Онгодын Чуулганы бүртгэл 2012 оны 12 сарын 12-ний 12 цаг хүртэл үргэлжлэнэ.

2012-11-27

Их Хөлгөн судруудын тухай ФМ-ийн ярилцлага


Бөөгийн Их Хөлгөн судруудыг танилцуулж Гэрлийн Өргөөний гишүүд P3 буюу 100.9 радиогоор өгсөн ярилцлагыг блогийн уншигчиддаа толилуулж байна.

Ярилцлага сонсох бол энд дарна уу
Татаж авах бол энд дарна уу.

ОНГОД ДЭЭДСҮҮДИЙН АЙЛДСАН БӨӨГИЙН ИХ ХӨЛГӨН СУДРУУД БҮТЭЭГДЛЭЭ



ОНГОД ДЭЭДСҮҮДИЙН АЙЛДСАН
БӨӨГИЙН ИХ ХӨЛГӨН СУДРУУД БҮТЭЭГДЛЭЭ

Онгод Дээдсүүдийн оюун ухаанаар нэг сарын дотор бүтээгдсэн, хүмүүний оюуныг гэгээрэлд хөтлөх Монгол Суу ухааны гайхамшиг Бөөгийн Их Хөлгөн Судруудыг танилцуулж байна. Судрууд болвоос:  

1. Их түүхийн судар, 
2. Бичиг Соёлын судар, 
3. Бөө Гэгээн Тархины судар, 
4. Хас Төрийг Бадраах Судар, 
5. Гэгээн Зөн
6. Хар дайны нууц судар
7. Огторгуйч эрдмийн судар
8. Сав шимийн судар
9. Эмнэн домнохуйн судар

Энэ дэлхий шинэ мянганд замнах Монгол Суу Ухааны 9 Их Хөлгөн Судруудаас эхний 6 судрыг 1 сарын дотор бүтээж хэвлүүлээд байна.  Судруудыг махан биетэй хүмүүний оюунаар бус Дээд Буурлуудын ухааныг улаачлан дамжуулж бичигт буулгаж бүтээснээрээ онцлогтой.
Онгод Дээдсүүдийн айлтгал сургаалийг Улаачлан дамжуулагч нь Суу Их Эзэн Богд Чингис Хааны улаач Аянгат юм. Мөн Гэрлийн Өргөөний улаачид Байгал,Утаа,Ундрахуй нар улаачлан дамжуулжээ. Судруудын тухайд товчхон өгүүлвэл:

2012-11-25

Myadagmaa Tmg: 2012 оны 11 сарын 23-ний өдрийн засал

Амар байцгаана уу? Гэрлийн өргөөнийхөн минь. Өнөөдөр ГӨ дээр Тэнгэр удган маань гэр орноосоо хол байгаа оюутнууд болон ар гэрийнхэн нь өвгөд дээдсээ ойлгодоггүйгээс улаач үрсээ дэмнэж түшдэггүй хүмүүст хандив цуглуулах зорилгоор засал хийв. Удганы маань ажил хэрэг,алдар нэр олны дунд ихэд түгжээ.Ингэж хэлэхийн учир нь миний хажууд хөл муутай нэгэн эр эхнэрийнхээ хамт сууж байлаа.20-д жилийн өмнө автын осолд орсоны улмаас үүссэн гэмтэл нь саяханаас илэрч хэвтэрт орон хагалгаанд орж ГӨ-ний тухай сонсон ирсэн гэнэ. Хүнээс сонсон ирсэн хүмүүс энд олон байлаа. Сайн үйл сайхан мэдээ л кү энгээр тархан түгдэг бус уу.

Засал хийсэн өргөөнд өнөөдөр анх удаа орж суув./ Өмнө 3 удаа очихдоо үүдний хэсэгт ороод гарч байсан/ . Удганы өмнө шинэхэн хэвлэгдсэн 5 судар давхарлаастайгаа харагдана. ГӨ - ий блогоос харж байсан тул танихад амархан байсныг хэлэх юун. Болдогсон бол гүйж очиж аваа л гүйлгэн уншаад хорхойгоо дарчихмаар л байлаа. " Ирэх нэгдэхээс хэвлэлтээс гарч ачигдаж ирээд тараагдана "гэж Удган хэлэв. Хэ хэ хэ Бас нэг нууц задлахад судар хэвлүүлэхэд хандив өргөсөн хүмүүст бэлэглэнэ гэжийлаа шд

2012-11-20

Их Хөлгөн Судруудын тухай


Хүмүүний оюуныг гэгээрэлд хөтлөх Монгол Суу ухааны гайхамшигт судруудыг танилцуулж байна. Эдгээр 5 судар бол энэ дэлхий шинэ мянганд замнах Монгол Суу Ухааны 9 Их Хөлгөн Дээд Судруудын эхлэл нь юм. Судрууд болвоос:  

1. Их түүхийн судар, 
2. Бичиг Соёлын судар, 
3. Бөө Гэгээн Тархины судар, 
4. Хас Төрийг Бадраах Судар, 
5. Гэгээн Зөн хэмээх судрууд билээ.

Гэгээн зөнгөөс бусад судар нь Онгод дээдсүүдийн айлтгал бөгөөд Улаачлан дамжуулагч нь Суу Их Эзэн Богд Чингис Хааны улаач Аянгат удган юм. Мөн Гэрлийн Өргөөний улаачид Байгал удган, Утаа Удган, Ундрахуй удган нар улаачлан дамжуулжээ.

2012-11-11

Амарбаясгалант хийдийн түүхээс....


Эх сурвалж: www.chinggis-udgan.blogspot.com
Бүрэн эхээр нь дэлгэрэнгүйгээр Эх сурвалж руу орж уншина уу.

Одоо харин Амарбаясгалантын суурь түүхээс уншуулав.

Т: ингээд дээрээ 12 жилийн тэмдэгтэй хүрднүүд ингэж ухарч эргээд байна /ухарч нар буруу эргэж байна/ нар буруу эргэж байна /муухай хяхтнасан дуутай/ эргэхгүй юмыг албаар эргүүлж байгаа мэт /хүчилж байна, бүр эргэхгүй гэхэд/, хүчилж байна, нэг ийм сүрлэн малгайтай самархай дээл, буруу захтай дээлтэй ийшээгээ ийм яажиг өвгөн ирж байна
А: зүүн гартаа таягаа тулсан, нуруугаа бөгтийсөн, могойтой таягтай, модон
Т: тэгээд 3 ширхэг зоос гаргаад ингээд байна
А: тавьж, ингээд газар ингэхэд эргэлдэж байна
Т: тэгж тэгж байгаад ийшээ ийшээ 4 зүг рүү харж харж байснаа нэг газар тухалж харснаа нөгөө зоосоо дахиад л ингээд унаж байна 
Удгадууд маань гараараа дууриан үзүүлэх үед ингээд гэх үг их оржээ.
А: үлээгээд л юм үзэж байгаа юм шиг, бас муухай дүртэй
Т: нэг их гоё агь таана үнэртсэн цав цагаан цэцэгтэй тал, тэгээд нөгөөдхөө дахиад ингэж байна
А: цасаар бүрхэгдсэн юм шиг тэр тал бүх цав цагаан
Т: битүү цагаан , ерөөсөө зуны тэр ногоон тал битүү цагаан цасаар цацагдсан юм шиг тийм гоё цагаан цэцэгтэй тал, ингэж байтал нэг зоос нь унасан, тийшээ газар луу /эргээд байна/ ингэж хажуу талаараа эргэлдэж эргэлдэж дээшээ хараад хэвтсэн, сүлдээрээ хараад дээшээ унасан

2012-11-03

Түмэн онгодын чуулганы Удирдамж


ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, 
ХӨТЛӨН ЯВУУЛАХ УДИРДАМЖ


Нэг.Нийтлэг үндэслэл

Хөх Монголын Хаан Их Эзэн Чингис хаан хий бие хийсгэлэн дүрээрээ Эх нутагтаа эргэн заларч айлтгасан “Эзэн би эргэн ирлээ”, “Тэнгэрийн гэрэл”, “Эзэн Хааны зарлиг”, “Өөрийн улаачийн тухай” айлдварууд болон бусад Тэнгэр дээд онгодуудын айлтгал сургаалыг үндэслэн Түмэн Онгодын Чуулганыг зохион байгуулах, хөтлөн явуулахад энэхүү удирдамж чиглэгдэнэ.

Түмэн Онгодын чуулган болбоос мянган жилдээ нэгэнтээ тохиох Тэнгэрийн Их үйл бөгөөд эл цагтаа Тэнгэр Эцэг буман\100 000\ жилд нэгэн удаа эх дэлхийдээ залрах, 99 Тэнгэр түмэн \10 000\ жилд эх дэлхийдээ нэгэн удаа залрах, Түмэн отгийн толгой өндөр дээд Тэнгэрүүд мянган\1000\ жилд эх дэлхийдээ нэгэн удаа залрах 3 аугаа үйл давхцаж буй буман жилдээ ганцхан болох Тэнгэрийн Их үйл юм.

2012-11-02

Түмэн Онгодын чуулганд оролцох оролцогчдыг бүртгэнэ


Мянган жилдээ нэгэнтээ болдог "Түмэн Онгодын Чуулганд" оролцох улаач болон дэмжигч нарыг 11 сарын 5-ны өдрөөс эхлэн 10-18 цагийн хооронд Гэрлийн Өргөөн дээр буюу Тэнгис Кино театрын ард байрлах Оранж Плаза төвийн 205 тоотод бүртгэнэ. Түмэн Онгодын чуулганд оролцох улаач нь Өргөөнөөс тусгайлан гаргасан бүртгэлийг /анкет/ бөглөнө.

Бүртгэл 12 сарын 1-ний 18 цагт дуусгавар болох бөгөөд Түмэн Онгодын Чуулганд "зөвхөн бүртгүүлсэн" "УЛААЧ" болон "ДЭМЖИГЧ" гишүүдийг /энгийн ард иргэд/ оролцуулна. 

Бүртгүүлээгүй, Онгодын чуулганд оролцох Мандат аваагүй улаач болон ард иргэдийг Чуулган болох газар нэвтрүүлэхгүй.

2012-10-27

2012.05.09 Эзэн Чингис Хааны улаач нарт хандаж хэлсэн айлтгал


Гэрлийн Өргөөний балчрууд Эзэн Хаан буун заларч айлтгал сургаалаа айлдаж буй тухай баримтат кино хийхээр ажиллаж байсан бөгөөд энэ ажлын хүрээнд Эзэн Богд Хаанд бараалхаж айлтгал сургаалийг нь дүрсжүүлэхээр дээрх бичлэгийг хийсэн юм.

Гэтэл энэ өдөр Эзэн Хаан анх удаа ихэд хилэнтэйгээр буусан. Энэ бичлэгт Аянгат удганыг үгүйсгэдэг хэсэг бүлэг хүмүүсийн нийтлэг асуудаг асуултуудад Эзэн Хаан өөрийн биеэр хариулт өгсөн дөө. Энэхүү 2 цаг 40 минутын бичлэгт таны хайж буй бүхий л асуултын хариулт байгаа. Бичлэгийг 2012 оны 5 сарын 9нд хийж маргааш нь л Интернэтэд байрлуулсан ч цаг нь болоогүй учир нийтэд дэлгээгүй байсаар өнөөдөр нийтийн хүртээл болгож байна.

Эзэн Хаан буун заларсан эсэхэд эргэлздэг эсвэл олон олон асуултыг өөртөө тээж буй түмэн энэхүү бичлэгийг анхааралтай сонордоно буй за.

2012-10-25

Есүгэн охины хүслийг биелүүлж өгөөч


Есүгэн охины хүслийг биелүүлж өгөөч

Өчигдөр би охиныхоо төр­сөн өдрийг тэмдэглэв. Хамгийн дуртай бамбарууштай бялууг нь аваад дөрвөн ширхэг лаа үлээлгэв. “Миний охин нүдээ аньж байгаад хүслээ бодоод лаагаа үлээвэл  биелнэ  шүү” гэлээ. Охин минь нүдээ аньж байгаад лаагаа хүчтэй үлээхэд аав, ах, эмээ, өвөө нар нь баяр хүргэж алга ташив. “Чи юу хүссэн бэ” гэсэн чинь “Дахиад нэг бамбарууштай бялуу” гэв, идэмхий золиг чинь. Охиндоо авсан цасан цагаан даашинзаа өмсгөж,  шидэт дохиур, барби хүүхэлдэй бэлэглэв. Аз жаргалтай охиноо өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд өнөөдөр би ажилдаа ирлээ. Ширээн дээр байгаа сонинуудыг аваад унштал.... өр зураад явчихлаа.  Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр Баян­гол дүүрэгт кран нурсны улмаас ээж дүү хоёртойгоо хөт­лөлцөөд гарцаар гарч яв­сан 12 настай охин амиа алд­сан. Тэр бяцхан охины аав хэв­лэлийнхэнд хандсан бай­лаа. Буяны  ажлын 49 хоног дуусч, цэцэг цэврүү шиг охиноо гэнэтийн ослоор алдаж өр нь цоорсон аав нь Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ.

2012-10-24

Туяа Энхээ: 2011.12.11 Аянгат удганаар засал хийлгүүлсэн нь


Туяа Энхээ: 

Их удган өндөр дээдсээр би 2011 оны 12 сарын 11 засал хийлгүүлсэн билээ. Үүнээс 7 хоногийн өмнө дээдэст захиа бичээд засал хийлгуулэхээр гуйхад тургэн шуурхай хариу нь ирж, уриалгахнаар засал хийж өгөхөө мэдэгдэж билээ. 
Өмнө нь би удганыхаа блогийг 2 сар гаруй аажуу тайван уншиж, Гэрлийн өргөөнийхний нэгдэхийг, шинээр ажил хийж эхлэхийг харж байсан төдийгүй удганыхаа блогийг бахархан уншаад хэлсэн хийсэн зүйл бүрийг нь тунгаан гүйцэтгэж, амьдралдаа мөрдлөг болгож эхлээд байсан юм. 

2012-10-05

Дархан явсан тэмдэглэл: Амилуулсан модонд хүндэтгэл үзүүлэх ёслол

Уята Туяа:

Намрын дунд сарын шинийн арван таванд дархан хотын зулзгын голын хөвөөнд болсон их галын тахилга наран саран ээжийн тахилга аав ээж модны тухай сонин сайхан

Саран ээжийн гэрэл өдөр адил гэрэлтан байхад хөө хуягаа өмсөөд галаа тойрон зогслоо. Юу юугүй бөөлөх хүсэлдээ автан ёсолгоогоо ч мартан зогсоход өндөр дээд хаан минь тэнгэр эцэгтээ саран ээжий дээ хангай дэлхий дээ галдаа болон ард бидэнд хүндэтгэл үзүүлэн ёсолход өөрийн ямар мунхаг болхоо оройдоо ортол ухааран бөөлөөнөө эхэллээ. Хар соно зайран Хурцаа зайран Сэлхэнцэг удган эхлэн бөөлөн дараа нь шинэхэн улаачид бид бууцгаан галын эздийг баярлуулав. Манай дээдэс галруу орчийл доо гээл зүтгээл харин би үгүй гээл зүтгээл бидэн 2 дунд энэ биеээ булаацалдан нааш цааш болсоор байтал галын тахилга дууслаа. Олон сайхан галын буурлын дүр галд үзэгдээл эргэн тойрон сүр жавхлант буурлуудийн дүр зурайгаал их л бахадмаар сайхан харагдаж билээ.

2012-10-04

Японы Гүнж Каору Накамару-ийн мэдэгдэл

Миний нэрийг Гүнж Каору Накамару гэдэг. Би Японоос ирсэн. 1976 онд би гайхамшигтай сүнслэг үйл явдалтай учирсан юм. Тэр цагаас хойш миний гурав дагч нүд нээгдэж, би үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбогдох болсон. Мөн дэлхий дотор маш өндөр хөгжилтэй соёл иргэншил оршдог. Би тэдэнтэй мөн холбогддог бөгөөд голдуу Ахлах Номын Санчтай харьцдаг. Олж авсан энэ бүх мэдээлэлд тулгуурлаад 2012 оны 12 сарын 22-с авахуулаад 3 өдрийн турш манай Дэлхий 5 хэмжээст ертөнцөд шилжих үедээ Нибуру хэмээх газрыг дамжин өнгөрөх бөгөөд энэ хугацаанд 3 өдөр, 3 шөнийн туршид тог цахилгаан ашиглах боломжгүй болж, Нар болон бусад од байхгүй болсноор, 3 өдрийн туршид өдөржин шөнөжин түнэр харанхуйд орно гэдэгт бат итгэлтэй болсон. Ямар ч масс медиа, мэдээллийн хэрэгсэл энэ тухай дэлхийн хүмүүст мэдэгдээгүй. Нууц засгийн газрын хүмүүс л энэ талаар мэдэх бөгөөд энэ бүхнээс өөрсдийгөө хамгаалж, энэ гаригаас зугатаж, эсвэл Атлант, Норвег, Голланд, Швед, Австралид газар доогуур оромж ухах замаар 10000 орчим хүн аврагдах боломжтой болжээ. Гэхдээ би тэднийг яаж ч хичээсэн аврагдана гэж бодохгүй байна. Бид өөрсдийнхөө сүнсний нөхцөл байдлыг цэвэршүүлэх хэрэгтэй. Бие махбодоо ч тэр, сүнсээ ч тэр. Би та бүхэнд хэрхэн ингэхийг хэлж өгье. Энэ бол маш чухал.

Мядагмаа: Зулзагын голд зугаатай байлаа

Зулзагын голд зугаатай байлаа.

Намрын дунд сарын 14-ны өглөө 9.00 цагт Дархан хотын Зулзагын голд хийх нар, сар , мод, галын тахилганд оролцохоор хөдөлж, Дарагон төв дээрээс ГӨ-ний 2 балчрыг суулган замдаа шуударлаа. Дархан хотын төвийн 4 замын уулзварын урсгалыг сөрж давхин жижигхээн факласнаас өөр ноцтой зүйл тохиолдсонгүй, шороон замд орохдоо манайхны урьдчилан нааж зүг гаргасан ТМГ наалтаа дагасаар очих газраа хүрцгээлээ. 

Биднийг очиход нарны бөөлөө дуусч бөөгнөрсөн хүмүүс захаасаа задран тарж байлаа. Бид голын хөвөөнд машинаа байрлуулан хүмүүс дээр явж очиход Уята Туяа хүмүүсийг мэлмийдэн гайхшруулж, би андуураагүй бол Галт удган энергийн хэмжилт хийн ,түмэн хүнээр хүрээлүүлэн , эрчимээ шалгуулсан хүн бүрт зөвлөгөө өгөн ээлж дарааллаа булаацалдан зогсох хүмүүсийг хичээнгүйлэн үзэж байв . Ямар хүмүүс арга хэмжээнд оролцож байгааг лавлан асуухад Дарханы нэгэн бясалгалын төвөөс зохион байгуулж байгаа болохыг хажуугийн машины хүмүүс хэлэх юм.

Орой 20.00 цагаас намрын дунд сарын шинийн 15-ны сарны тахилга болон галын тахилга эхлэх боллоо. Бөө удгад хуяглачихаад байгаа нь их л ... сүртэй харагдана..Галын тахилгын үйл ажиллагааг Тэнгэр удган удирдан, бүхнийг зохицуулах ажээ. Эхлээд их галаа тойрсон жижиг түүдэгнүүдийг оролцогсод асаалаа. Хань /нөхөр/ маань нэг түүдэгийг нь асаав. 

Бяцхан Хясаа


Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ.Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв.Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав. 

Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв.Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэн биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа.Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов. 

Өдөр өнгөрөх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв.Юунд хэнд гомдохоо мэдэхгүй байлаа.Өөрийг нь зовоож байгаа элсний ширхэгт үү? Аль эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу?Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү? 

2012-09-28

Тэнгэрийн зарлигийг сийрүүлж бичсэн нь 2-р хэсэг

Тэнгэрийн зарлигийг сийрүүлж бичсэн нь 2-р хэсэг
/1-р хэсгийг унших бол: http://tengermongolgazar.blogspot.com/2012/09/blog-post_28.html /

Өнөө гаригийн та нар
Нэгнийгээ хүндэлж
Нэгнийгээ хүндлэхгүй нь
Өвгөд бидэнд үнээрийн хамаа алга

Тэнгэрийн зарлиг

Хар Соно зайрангийн буурал Тэнгэрийн зарлигийг түмэн олонд сонордуулж байна. 2012.09.27-ний өдөр 22 цаг 10 минут. Дээд буурлын айлтгалыг сонсохоор, татахаар тавьж мөн сийрүүлэн бичсэнийг хүргэж байна. Даян дэлхийд түгээн тараана уу.

Тэнгэрийн зарлиг сонсох

Тэнгэрийн зарлигийг татаж авах:
/Доорх линкийн алин дээр нь ч дарж татаж авах боломжтой/
1.http://kiwi6.com/file/829atdsfke
2.http://share.gogo.mn/jX2wijhkEA44581348818189/Tengeriin%20Zarlig%202012.09.27.mp3
3. http://share.now.mn/index.php?k=55c5b7e81ba55b1919920410a6acb89a
4. http://www.mediafire.com/?92y2qrhcityw4eq

Сонордоцгоо,

Харз усыг балгалж
Харанхуй бүрийд биш
Хар мунхаг үрсийг тойруулж
Гэрэлт өргөөнд бууж байгаа нь анхных юм даа

2012-09-24

Уята Туяа: 9 сарын 22-ны Их Хуралдай

9-сарын 22

Их хуралдайд би хамаг ард нь суугаад олон сайхан хөмүүний өндөр дээдсийг нь бахдан бишэрч харсаар хуралдаа анхаарал төвлөрүүлж юу ярисан юу өгүүлэж хэлэлцсэнийг мэдэлгүй өнгрөөчихсөн дөө. За яахав нэгнээс нь сонсчихол байлгүй дээ. Хэхэ. Харсан бүхнээ харин та бүхэнтэйгээ хуваалцахад:

Олон сайхан өндөр дээдсийнхээ гоёл чимэглэл, хувцас эдлэл, биеэ авч явах байдал зэргийг бишрэн суусаар нэг л мэдэхэд хурал дууссан даа. Хаан дээдэс өрмөн цагаан дээлээр гоёж юүдэн малгайгаар гоёж алтан бүсээр тоноглосон байлаа. 

2012-09-17

Гэрлийн Өргөөний Анхдугаар Их Хуралдай болно


ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙ 
АНХДУГААР ИХ ХУРАЛДАЙН УДИРДАМЖ


Хуралдайн зорилго:

Их Эзэн Чингис Хаан энэ замбативд заларч зарлиг сургаалаа айлдан, үйлээ хийж буйг олон түмэнд бодитой баримттай танилцуулан, Гэрлийн Өргөөний хийсэн ажлыг тайлагнаж ирээдүйд хийх үйлийг танилцуулах зорилготой.

Хуралдайн үйл ажиллагаа:

Гэрлийн Өргөөний Удирдах Зөвлөлийн баталсан Өргөөний Анхдугаар Их Хуралдайн хөтөлбөрийн дагуу хуралдайг явуулах бөгөөд дараах үндсэн чиглэлээр хуралдай явагдана.

1. Хийсэн ажил: Тайлан
2. Хийх ажил: Төлөвлөгөө

2012-09-05

Энхжаргал: 2012 оны тухай баримтууд ба тэднийг нэгтгэн харвал

Ойрд Тэнгэр удган маань өргөөнийхний дунд 2012 оны тухай, харанхуй өдрүүд болох тухай, хар сүнсүүдийг харвал хэрхэх тухай асуудлуудийг бидэнд тавьж милээн цочроо өгсөнөөр гишүүд бид санал бодлоо солилцож, гишүүн би ч хувьдаа хэдэн өдөр youtube сайтаас салалгүй энэ тухай мэдээ материалуудийг судлан үзлээ. Тэгээд олж мэдсэнээ бас өөрийн уншиж байсан номууд , эх сурвалжуудаас уншиж мэдэж ойлгосноо өргөөнийхөнтөйгөө хуваалцмаар санагдлаа. 

Энэ олон мэдээллүүдийг нэгтгэн дүгнээд харах юм бол бидний өмнө яалт ч үгүй олон өөрчлөлт, бэрхшээл, хүндрэл, зовлон гай гамшигууд байгаа бололтой. Юутай ч энэ бүхний ард сайн сайхан цаг ирэх нь дамжиггүй бөгөөд бид бүхэн мэдэж байх нь огт мэдэхгүй байснаас хамаагүй дээр билээ. Бидний үед дараах зүйлүүд тохиож мэдэх юм.

2012-08-29

Отгон Дашмаа: ONLINE буюу НЕТ ЗАСАЛ

ONLINE буюу НЕТ ЗАСАЛ
2012/2/4
Даяар Монгол дээр Занданхүүгийн бичсэн Төвдийн гүнд буй СУХУ нар \Төвдөөр монголчуудыг нэрлэсэн нэр\ буюу Гүүш хааны үр хойчисийн тухай уншаад 2 3 хоногийн турш санаанаас гарахгүй бодохоор л уйлаад салахгүй байсан тул энэ тухайгаа хуваалцахаар анх Гэрлийн Өргөөнд сэтгэгдлээ бичтэл удгантай таарч охин бид хоёр интернетээр засал хийлгэхээр боллоо.

Сүү, архи бэлдэж аваад л компютерийнхаа өмнө завилан дуудлагаа хэлэн сууцгаав. Удган анхны мэдээлэл орж ирлээ гээд маш ядарсан нойрмог сүнс байна духны хөлс асгарч толгой руу жирвэгнээд байна Бас дотор муухай оргиж, бие хүйт оргин жихүүдэс төрлөө. Охинд тань дагуул байна. Түүнийг мэдэрч байна уу. Та хоёрын хэн нь ийм сул ядаргаанд орсон биетэй юм хариугүй л явж байх юм. Биеэ сайн мэдэр дотор чинь муухай оргиж шүлс асгарвал шүлсээ аягатай архи руу "зайл" гэж хэлэн нулимаарай. Нуруу өвддөг юм байна. Маш их хөлөрч ядраад байна гэв.

2012-08-27

Буурлуудын сургаалиас

2012-8-25. Налайх дүүрэг.

Гэрлийн өргөөний нөхдийн хамтаар Тэнгэр удганыхаа удирдлаган доор Нарны бөөлөөнд явж, олон сайхан бууралтай золгож, сургаал юуг нь сонсож биширлээ. Хэдийгээр зарим хүн уншаад "тэгтлээ гайхаад байх сургаал биш байна, энэнийг чинь хүн бүр л мэддэг юм" гэх ч "хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй" болохоор яг надад зориулаад хэлж байхад толгой руу тог гээд л тогших шиг болдог юм.

Мөн Эзэн Богд маань хөрстөд заларсан өрлөг жанжингуудаа дуудан, замбын балчруудад алдраа таниул хэмээн зарлигдсаны дагуу зөвхөн түүхэн холбогдолтой ном судраас алдрыг дуулж биширч явсан олон сайхан өрлөг жанжингуудаас нилээн хэд нь эзэн богдоо  танин ирж золголдсоныг мөн л амаа ангайн байж биширлээ.


  1.   Жижиг чулуу дороо суурьтай бол ихийг бүтээж чадна. Бусдыг дууриаж бүү хуйлар. Дотор сэтгэлээ шинж, өөрөөсөө чадах эсэхээ сайтар асуу. Бэлэн болсон гэвэл зорьсоноо эхэлж болно.
  2.        Бурууг хийсэн бол өршөөл эрж сур. Өршөөл эрнэ гэдэг нь уучлаарай гэж хэлэх төдийхөн бус юм. Үйлдсэн үйлдлийнхээ гэмийг цайруулах үйлдэл заавал хийх ёстой. Эс тэгвээс үйлийн үр нь өөрийг нь эргэн тойроод л байх болно.
  3.      Бодол нь зөв байгаад түүнийгээ зөв үгээр илэрхийлж сурваас үйл нь аяндаа бүтнэ. Хэлж байгаа үг нь зөв байхгүй аваас хийх үйлийнх нь зам мөр нь хазайдаг юм. Ингээд шулуухан яваад хүрэх байсан газарт бүр ингэж даялж байж хүрэх үйлийг буруу хэлсэн үг үүсгэдэг юм. Мөн дагаж харж явдаг өвгөд дээсүүд нь буруу хэлсэн үгэнд нь гомдох нь бий. Иймээс үг хэлээ цэнэж, сэтгэл өөдрөг байж, үргэлж болно бүтнэ гэсэн итгэл зоригтой байх хэрэгтэй. 

2012-08-26

Хар Зүрхний Хөх нуур /фото/

Хар Зүрхний Хөх Нуур
Фотог: Баярмаа



Хар Зүрхний Хөх Нуур
Фотог: Баярмаа

2012-08-13

2012.08.13-ний өдрийн Засал, сургалт /сэтгэгдлүүд/



Бямба гарагт болсон энэ үйл явдлуудыг би бүгдийг өгүүлнэ гэвэл алдас болох биз ээ. Гагцхүү өөрт мэдрэгдсэн зүйлийг ирж чадаагүй гишүүдэдээ хуваалцмаар санагдлаа. Анх өрөөнд орж ирээд суухдаа би урьд нь түүнтэй уулзаж байгаагүй ч Аянга удган хойморт сууж байгаа анзаарсан юм. Анх Тэнгэр Монгол Газар номыг уншаад уулзах хүсэл олон байсан ч өөрийн залхуу хойргоос болоод уулзаж чадаагүй байсан ч найзынхаа зөвлөснөөр очиход сонирхолтой үйл явдлууд хөвөрлөө. Орж ирээд суухад надад нэг л тухгүй бөөн манан татсан өрөөнд байх шиг л санагдсан. Тэгээд аажимдаа толгой жоохон өвдсөн. Хүн бүрийг өөриймсөг сэтгэлээр хандан нэг нэгэндээ туслах хүсэлтэй олон сайхан хүмүүс байсныг дурдахгүй өнгөрч болмооргүй. Би үнэндээ засал хийлгүүлнэ гэж очоогүй зөвхөн Аянга удганыг харах гэж, гэрлийн өргөөнийхөнтэй уулзах гэж очсон боловч тэнд засал хийгдэж байв.

2012-08-08

2012-12-21-нээс хойш ертөнцөд гоц ухаантай хүүхдүүд төрнө

Эх сурвалж:  http://uls.mn/medee/1959

Эртний маяачууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүсгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог байж. Дөрөвдүгээр эртний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл, тухайн оны хамгийн богинохон өдөр нар сарны умайгаас шинээр “мэндэлнэ” гэсэн үг аж. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг гоц үзэгдэл ажээ. Тэгэхээр газар цөмөрч, гай зовлон ирэх биш харин Цагаан ирвэсний хүүхдүүд энэ цагаас эхлэн төрж хүмүүст сайн сайхан амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна. Энэ хүүхдүүд гоц ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн түвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. 

Тэгэхээр Христ дахин мэндэлнэ, архадууд газарт бууна, Майдар бурхан заларна, Богд Жавзандамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ирнэ гэсэн зөгнөл, сургаалиуд ч чухам энэ л үеийг хэлсэн байж болзошгүй юм.

2012-08-07

Аугаа Пачакүтигийн эриний 3-р үе

Мандах Нараа:
Практакал Шаман гэж хүний бичсэнг хуулан тавив. Сонирхолтой байж магад гээд л....

Аугаа Пачакүтигийн эриний 3-р үе

2012 оны 6-р сарын 21-ний өдөр Аугаа Пачакүтигийн буюу Шинэ Эриний 3-р үе эхэллээ хэмээн “пако” хэмээн нэрлэгддэг Өмнөд Америкийн Андын нуруунаа амьдрагч уугуул бөө нар үзэж байгаа аж. Энэхүү 3-р үе нь 6 сар үргэлжлэх бөгөөд 12-р сарын 21-нд дуусах юм байна. Яг энэ өдөр пако нарын нэрлэдгээр Шинэ Хаанчлал буюу Эрчимийн Шинэ Ертөнцийн үүд албан ёсоор нээгдэх ажээ. 
Дээд тэнгэрээс буух билгийн эрчим 6 сарын 21-ний орчим цацарч эхэлсэн бөгөөд аргын эрчим нь харин 12 сарын 21ний орчим цацрах юм байна. Яг 12 сарын 21-ны өдөр тэнгэрээс цацрах арга билгийн эрчимүүд нэгдэн ууссанаар дэлхий маань Шинэ Эрчимийн Хаант улсад шилжих аж. Пако нарын итгэл үнэмшлийн дагуу эрчимийн шинэ эринд шилжсэнээр хүмүүсийн мэдрэмж өндөрсөж, юмсыг харах өнцөг нь улам өргөсөж, шинэ шинэ ойлголт төсөөллүүд бий болох ажээ.

Гэрлийн Өргөө гэж юу вэ? /мэдээлэл, зураг, линк, асуулт хариулт/

Гэрлийн өргөө гэж юу вэ?

Тэнгэр Монгол Газар блогийн уншигчид Гэрлийн Өргөөнд орох гэсэн юм, очиж үзэх гэсэн юм, Хаана байдаг вэ гэж их асуудаг тул тэр бүх хүмүүст тусгайлан зориулж товчхон мэдээлэл хүргэе.  Ямарваа нэг бөөгийн төв, эсвэл музей шиг ч юмуу тийм газар байдаг  гэж Өргөөг мэддэггүй хүмүүс андуурах нь олонтоо.

Гэрлийн Өргөө бол Эзэн Хааны айлдвар сургаалийг түгээх зорилгоор 2011 оны 6 сарын 2нд байгуулагдсан "Фэйсбүүк груп" буюу сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм.
Анх 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Фэйсбүүк дээр Чингисийн Монгол нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд тэр цагаас хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар өнөөг хүрсэн билээ.

Галт суман могой: Гурвалжингийн орой бол ТЭНГЭР


Гурвалжингийн орой бол ТЭНГЭР . Үүнийг Монголчууд али эрт зуун мянган жилийн өмнөөс ч эрт мэдэж байж . Тиймээс ГЭР-ээ хүртэл яг гурвалжинг билигдэн бүтээж ./ 40000 жилийн өмнөөс гэр үүссэн байгаа юм / ГЭРийн тооноор зөвхөн ТЭНГЭР л харагддаг. Дэлхийг бүх талаас харах ганц цэг ни ТЭНГЭР л байдаг. Монголчууд бүгд бөө тархитан байсан .

Энэ үед БӨӨ гэхээр зөвхөн хэнгэрэг баридаг хуви заяа ни хүртэл өөрөөр төрсөн хүмүүсийг гэж бодож бна.Тэртээ зуунд харин, бүх Монголчууд ТЭНГЭРээ хүртэл таниад уншдаг ТЭНГЭРЛЭГ ГЭГЭЭРСЭН тархитангууд буюу БӨӨ гэгээн тархитангууд байж. 950000 ИРГҮН ни бүгдээрээ шүү. Учир ни тэд БАЙГАЛИ ИЖИЙГЭЭ хайрладаг байсан бөгөөд БАЙГАЛИЙН тэр их ЗӨНГ ни хэн ч холдуулж салгаж чадаагүй байлаа. Монголчууд бүүүүүр эртнээсээ ТЭНГЭРЭЭС төрсөн, ТЭНГЭР заяатай , ТЭНГЭРийн тамгатай, ТЭНГЭРЛЭГ ард түмэн . 

Галт суман могой: Нүүдлийн соёлт ухамсар /Алтан судраас тайлахуй/


Нүүдлийн соёлт ухамсар

Мангдай , МОН, МОНОГОУ, МОНОГОУУЛ дөрвөн ухамсарт
Малчин соёл орон зайд болж
Эх- үрэн зургаан зүйлээр холбогдсон бүгдийг 
Алтан Дээд ГЭР-ИЭ-т КҮЭН боловсрол эзэрхэж
Үндэсний Алтан Дээд гурвал онолоор аж төрөхүйг 
ЧИНГИС ТНГР-ийн БӨӨ тархи тохируулж
Айл бүлийн гэгээн ЗАСАГ нь нар мэт хождох гарцаагуй орчин байдгийг бид үнэмшвээс
АКАУ-т КҮЭН ү долоон биэ , МОНКҮ ТНГР-т
 Нүүдлийн соёлоор харилидаг орон зай болвоос
Алтан Дээд ГЭР-ИЭ угтаа энэ бөгөөд, 
ӨТҮГЭ, КИЖИ,КҮЭН гурвал боловсролын эзэгнэхүй
ТНГР-ийн БӨӨ Их эцэгт Нүүдлийн дөрвөн соёл ТӨР-ийг бариваас 
Улс минь ИХ МОНГОЛ

Гулт суман могой: Хар Зүрхний хөх нуурт очсон тэмдэглэл


Хар зүрхний ХӨХ НУУР

/энэхүү үзэсгэлэнт нутагт тэртээ зуунд Хаан Дээдэсийг Хамаг Монголын Ханд өргөмжилж байсан бөгөөд Жамухтайгаа анх нялх багадаа анд бололцож байсан газар ни ажээ/

Өндөр дээд ӨРЛӨГ ЖАНЖИД / нэг/

Тэнгэр удган маани Өндөр дээд өжий нараа буулгахад нэгэн өжий 
- Энэ бол мянгандаа ганцхан удаа болох бөөлөөн шүү хэмээж билээ
Үүний дараахан Тэнгэр өжий ирээд байхад ни таниж мэдээгүй мулгуу бидэнд;
- Өнөө гаригт таниагүйд ни өршөөе Дэлхий ижийн төлөөх дайн эхэлсэн Өөрсдийн жанжид, дайчид, андуудаа дуудацгаа хэмээн зарлигаа буулгаад мордоход ни тэртээ хойно л ухаарч суулаа. Хэхэхэ Тэнгэр өжий маани Аянгатын мулгуунууд хэмээн таниагүй биднээ цаанаа л нэг хайр ни дотроо хал ни гаднаа аясаар хэлээд мордож билээ . Гүй ээ мөн, бид нээрээ амаа ангайхаас цаашгүй ангаахайнууд юм аа ...

"ИХ ЗАСАГ" хууль

эх сурвалж: www.erhshar.blogspot.com

НЭГ." ИХ ЗАСАГ" -ийг БАТЛАН ТУНХАГЛАХЫН УЧИР.

Нэгэн зүйл. /1/

Мөнх тэнгэр мөхөс миний биеийг зарлигдан олон түмэн иргэдийг захируулахаар соёрхов. Тал нутагт одоо болтол ямарч эмх журамгүй байгаа нь ийм зэрэгт хүргэв.

Нэгэн зүйл. /2/
Үр хүүхэд нь эцэг, эхийнхээ үгийг сонсохгуй, дүү нар нь ахынхаа хэлж шаардсаныг дагахгүй, эр нь эхнэртээ итгэхгүй, эхнэр нь эрийнхээ хэлсэн үгийг даахгүй, дагагдагсад нь ахлагчаа хүндлэхгүй, ноён нь ард албатынхаа дунд орж хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй болжээ.

2012-07-31

Гэрлийн Өргөө Дархан явсан тэмдэглэл


Тэнгэрийн заадас: Дарханд

2012 оны 7 сарын 29нд Дархан хотлуу өглөө 8цагт хөдөлхөөр тохиролцож бүгд цуглан унаа ч цагтаа ирж хөдөлхөөр болтол зарим хүмүүс ирж явна гээд л бүтэн 30 минут хүлээлгэв. Гарсан автобусны хувьд суудал хангалтгүй ч хамгийн боломжит хямд зардлаар явах унаа байсан тул сонголт маань зарим хүмүүст таалагдаагүй бололтой. Унааны зардал нэг хүнээс 15000 гарсан бөгөөд үүнд ирж очих шатахуун болон жолоочын 2өдрийн цалинг нь өгөөд явсан юм. Тиймээс автобусанд суух хүмүүсийг орох цагаас нь эхлээд настайчууд болон улаач нар суудал дээр сууж бусад хүмүүс дугуй болон зарим нэгэн майхан саван дээрээ суухыг санал болгосон юм. Энэ нь ямар нэгэн албадлага байгаагүй бөгөөд хүн бүр ухамсраараа настайчууд болон улаач нараа хүндлэх хэрэгтэй гэдгийг анхааруулсан юм. 

2012-07-24

Мөнхбат: ‎2012/07/21-ний тэмдэглэл


Энэ удаагийн хээрийн, нийтийн бөөлөөнд 7 хоногийн өмнө явна гэж хүлээж байлаа, учир нь бөөлөөнөөс 7 хоногийн өмнө зүүдэнд минь улаач би Буурлуудаа буулгасан, Эзэн Богдтой уулзаж байна, зүгээр ч нэг уулзалт биш, Хаан миний зүрх рүү үлээгээд, дараа нь баахан уйлалдаж байна гэж өнгөтөөр зүүдлэсэн байв. Өмнө нь би зүүдээ санадаггүй, санасан ч тоодоггүй хамаагүй нөхөр байсан боловч энэ зүүд үнэхээр өнгөтэй, мартагдахгүй байсан тул энэ бөөлөөнд заавал явна гэж шийдсэн байсан юм.

2012-07-23

2012.07.21 Хээрийн бөөлөөний тэмдэглэл


Уята Туяа: 

Зөө хэрийн бөөлөөнөөр үзсэн харсан туулсан бүхнээ та бүхэнд хүргэе аа. Өглөө би 6-д босоод хувцаслаад идэж уух юм майхангаа аваад таксидаад болзсон хүнтэйгээ уулзахаар товлосон газраа очиход уулзах цаг маань 4 минут хэлтийсэнд жаахан сандрав. За арай хаяад явчаагүй байлгүй дээ гээд 20 гаруй минут хүлээлээ. Байдгүй ээ сандраад нөхөртөө өргөө рүү ороод автобус нь хаанаас хөдлөхийг тодруулаад өг, утас олоод өг гээд жаахан бачимдлаа.

2012-07-22

Болор бон: Өвөрхангай явсан тэмдэглэл 2-р хэсэг


14-ний өглөө. Энэ өглөө манай майханыхан ариун цэвэр гээчийг мандуулан бадруулж, үс гэзгээ угааж, өнгө зүсийг олов... хэхэ... Харин биднийг босохоос өмнө Тэнгэр удган болон Тэнгэрийн дуучийн майханыхан боссон байв. Ер нь энэ шөнө удган маань амарч чадсан эсэхийг бүү мэд. Учир нь Тэнгэрийн дуучийн төрсөн дүү босоод 2 жил орчим болж буй удган Хан Хөгшин хайрханаас эхлэн бидэнтэй нийлсэн юм. Тэрээр хуяг, хэцээ буруу хийсэнээс (өөр шалтгаан байсан эсэхийг би мэдэхгүй) болон дээд буурлууд нь нилээд догширсон байсан ажээ. Энэ гол дээр ирж буудалсанаас эхлэн Хааны зөвшөөрлөөр буусан Дээд буурлууд нь ихэд хилэгнэн хэд хэдэн удаа татаж унаган тэр тоолонд нь удган минь засаж янзалсаар биднийг сэрэхэд ч мөн л тэр удган унасан байдалтай Тэнгэр удган засаж байв.

Болор бон: Өвөрхангай явсан тэмдэглэл 1-р хэсэг


2012 оны 7 сарын 11-ний өдрийн морин цаг шувтрах үеэр нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй, Тэнгэр удган тэргүүтэй аялалын баг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зүг хүлгийн жолоо залав аа хэхэ. Аялалын зорилго нь Өвөрхангай аймаг дахь түүхт газар нутгийн амь болон эздийг сэрээх зорилготойг замд гарсан хойно асууж мэдэв. Угаас “Юм бүхэн учиртай” гэдэг. Энэ аялалд хэн явах нь бас л дээрээсээ учиртай байсан гэж ойлгов. Учир нь миний мэдэхийн аавын талын буурлууд минь энэ хээр, тал, хангай, говь хосолсон Өвөрийн цэнхэр хангай нутгийн буурлууд юм.

2012-07-20

Тахилч


Хутагт хувилгаад түм түмээрээ төрөх нь бий. Өвөрмонголчууд Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрийг хэдийнэ тодруулаад Альшаа аймагтаа залжээ. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Коммунист намын хорооны хурлаас тодорсон мань хутагт нэгэн хүнээс үе үе баталгаа шаардсаар өдийг хүрчээ. Тэр хүн бол тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн үе дамжсан тахилч Зундуйн Алтангэрэл бөгөөд Дорноговийн Сайншандад ажин түжин амьдарч сууна. Тахилч З.Алтангэрэл өөрийн эцэг өвгөдийн хамтаар Ноён хутагтын эдлэл хэрэгсэл, ном судар, бурхад тэргүүтэй түүхийн үнэлж барамгүй үнэт дурсгалыг бидний үед авчирсан гавьяатай хүн. Зөвхөн өв хөрөнгө төдийгүй, тэр үеийн ёс заншил, шашны зан үйл, гүн ухааны үзэл баримтлал, бясалгал хийх нарийн арга ухааныг ягштал цээжлэн тээсээр иржээ. Тахилч ийн хүүрнэнэ.

2012-07-19

Эргэлзээтэй асуултуудаа асууж хариулт авлаа

Өршөөгөөрэй, удаан ажигласны эцэст энэ группын та бүхэнтэй бурахгүй байж боломгүй байна. Аянга удганг анх блог нээж байхаас нь л уншиж, өөртэй нь 1,2 харилцаж, нэг хэсэг их сонирхож байлаа. Хааны айлдвар болон блог дахь бүх тэмдэглэлүүдийг гадарланаа. Хэд хэдэн эргэлзээтэй, үл ойлгогдох зүйл байх шиг санагдахын. Эндүү бодож яваа бол засаж залруулж өгнө үү.

1. Аянга удган яагаад үргэлж царайгаа нуудгийг ойлгохгүй юм. 
Санаа муутнууд хорлохвий гэж болгоомжилж царайгаа нуудаг гэсэн хариулт өгсөн байсан. Эзэн хаан маань улаачаа зүсээ нууж, зүгээ буруулж, хулгайч шиг амьдруулдаг учир юу вэ. Үнэн үйл хийж яваа хүмүүн олноос нуугдмааргүй юм?!???

2012-07-18

2012-07-10

Аянгат удган Бурхан Халдун Хайрханаа тахив

 
 Аянгат удган Гэрлийн Өргөөний улаач нарын хамт Хэнтий аймагт очиж Бурхан Халдун Хайрханаа тахив. Үйлээ амжилттай хийгээд Хайрханы амийг сэрээгээд ирсэн билээ. Блогийн уншигч та бүхэндээ тахилгын үеэр авсан Фото зургуудаас толилуулж байна.

2012 оны 7 сарын 7 ны өдрийн АС-ын чуулган


2012 оны 7 сарын 7 ны өдрийн Алтан судрын чуулган
Сийрүүлэн бичсэн: Нарандулам

Энэ өдөр ээлжит хэлэлцүүлгээ хийхээр очтол Тэнгэр Удган Аянгат маань ирсэн байлаа.Хичээлийг Мандах нараа удирдан явуулахаар иржээ. Энэ өдөр бас МөрГүн дээдсийн улаач ирлээ.Манай судрын чуулганд онгодууд болон мөргүн дээдсийн онгод оролцдогийг балчрууд сайн мэдэх билээ.Мэлмийтэй зарим нь хардаг бид мэт нь хардаггүй боловч байгааг нь мэдрээд л байдаг билээ.Мөргүн дээдэс улаач нь ирэхгүй ч, өөрөө заларч дараа нь утсаар асуухад чуулган ямар болсныг хэлдэг.Санаанд нь таарахгүй бол дуудна.

Сайхантуяа: Гэрлийн Өргөөнийхөндөө


Баяр наадмын хөөр цэлэлзсэн
Бадаг найргийн уянга мэлтэлзсэн
Хөхүүртэй айргийн ааг амт нь чивчирсэн
Хөхөөтэй зуны наран хуран тэгширсэн

ХӨХ ИХ Дээдсүүд минь хорвоог дэнслүүлэн заларсан
Хөвчин дэлхий амарлих хүчит ЗӨНг далласан
Зуун зуунаар алслагдсан Монгол үрсүүдийн учраанд
Зузаан Буурал түүх зүрхээ тэмтчин уярсан

2012-06-21

МАНДАХ УУ? МӨХӨХ ҮҮ?


ҮНДЭСНИЙ ЗӨВШИЛЦӨЛ

Аль ч улс орны амьдрах, хөгжих үндэс нь Зөвшилцөл юм. Тухайн улс үндэстэний өмнө тулгарсан гол зорилтууд дээр нийтээр зөвшилцөлд хүрч тогтсоныг ийн хэлнэ. Харамсалтай нь өнөөгийн нийгмийн тогтолцоог далдаас залуурдаж байдаг бүлгүүдэд өөрийн дэглэмийг хамгаалахын тулд Үндэсний Зөвшилцөл гэх энэ лут ойлголтыг олон нийтэд мэдүүлэхгүй байх сонирхол бий. Тийм ч учраас өрнийн дэглэмийн хөлсний онолчид Үндэсний Зөвшилцөлийг зориуд мушгиж, нийгэмд тогтсон хэв заншилтай хольж хутгаад “Бичигдээгүй хууль” гэсэн нэршилд хамруулж бүдгэрүүлдэг. Тэгээд оронд нь “Нийгмийн зөвшилцөл” хэмээн хөндийхэн томъёолсон ойлголтыг сурталчлах болсон юм. Үүндээ гол төлөв эрх барьж буй бүлгүүдийн хоорондын тохиролцоог элдэв өнцгөөс нь цэцэрхэн тайлбарладаг. Үнэндээ энэ бол ямар элийнийх нь нийгмийн зөвшилцөл байх вэ дээ. Ердөө л хуйвалдаан шүү дээ. Харин бид энэ удаа Үндэсний Зөвшилцөлийн тухай өгүүлнэ.

2012-06-20

Нарны бөөлөө


Амар амгалан байцгаана уу? Гэрэлийн өргөөнийхөн минь ээ.БЗД-ИЙН 5-р хорооны тэнгэрийн үйлийг дэмжин бадраагч, аз нь гийсэн 76 иргэн бид их эзэн богдынхоо тааллаар анх удаа нар амьтай гэдгийг нүдээрээ харж биесээрээ мэдрэн хөх монголчууд хэрхэн тэнгэртэй холбогдож чаддагийг харж биширсэн үйл явдалд оролцлоо. 

Ургах наран хороолол руу Их удгантай болзсоныхоо дагуу Гаамаа эгч ,болон бас 2 хүний хамт бид хөдөллөө. Удгантай утсаар холбогдон товлосон газраа бяцхан саадыг гэтлэн хүрч очив. Бид газраа сонгон удган маань ч хуяг дуулгаа өмсөн идээ будаагаа засан бэлэн боллоо.Өглөө босоход үүлэрхэг байсан тнгр удганыг хуягласны дараа цэлмээд, хурц нар гарч эхлэв....... Хуягаа өмссөн байхдаа үнэхээр сүрдмээр юм билээ. ... Нэг харсан чинь хөдөлгөөн энэ тэр нь нэг л бишээ...

Ганбат: Миний амьдралд тохиосон гайхамшигт өдрүүд

Миний амьдралын гайхалтай 2 өдөр.

1.Амьдралын минь хамгийн гайхалтай өдрийн эхлэл...

Амар амгалан байна уу гэрлийн өргөөнийхөн минь. Би гэрлийн өргөөнд зочлоод 9сар болж байна. Анх Гэрлийн өргөө, Чингисийн Монгол нэртэй хэдхэн хүнээс бүрдсэн групп байлаа. Анх намайг гишүүнээр орход 38 хүн байсан байна. Хээххэ

Чингисийн монгол групп надад их сонирхолтой санагдаж би өөрийн эрхгүй энэ группд татагдаж орсон бөлгөө. Анхны Чингисийн моногл группын үйл ажиллагаа нь зөвхөн эхэлж байсан. Францед байгаа манай бүлгийн гишүүд 5 л байсан. Бид хэд оройдоо нийлж байгаад аянга цдганы өдрийн тэмдэглэлийг бүгд ярилцдаг юу болсон тухайгаа сонирхолтой ярилцдаг, группын гишүүдтэйгээ танилцсан тухай их л зүйлийг ярилцдаг бас маргалддаг байсан.

2012-06-14

Монголын үндэстний үзэлтнүүд ГАЛ ҮНДЭСТЭН холбоог дэмжиж байна!


ГАЛ ҮНДЭСТЭН холбооны хамт олон Монгол нутгийнхаа бүрэн бүтэн байдал, шударга ёс, байгал дэлхийнхээ төлөө ТӨР түмнийхээ төлөө тэмцэхээр боллоо.Энэ сонгуульд өөрсдийн төлөөллийн хүмүүсээ оролцуулж Монгол нутгийг хар тахал мэт нөмөрсөн авилгал хээл хахуультай тэмцэж , эмх замбараагүй олгогдсон лиценцүүдийг цуцлуулж, гол ус, уул хангайгаа хамгаалах гэж байна!
Монголчуудаа бидний ирээдүйн төлөө, Монгол нутгийнхаа төлөө тэмцэж яваа ГАЛ ҮНДЭСТЭН холбооны залуусыг дэмжье! 
БИД ИРЛЭЭ!...(зураг, нийтлэл үзнэ үү!)

2012-06-11

Д.Энхжаргал: Удгантай байсан гайхамшигт мөчүүд


Юуны өмнө Аянга удгантай уулзах сайхан боломжийг бүрдүүлж өгч дэмжсэн гэрлийн өргөөний гишүүн эгч Д.Отгон , дүү Б.Намуун, bas Т.Ундрах, мөн Гэрлийн өргөө бүлгэм, эцэг буурлууд дээдсүүддээ, их үйлийнхээ хажуугаар цаг зав гарган Парист мартагдашгүй сайхан мөчүүдийг хамтдаа өнгөрөөсөн Аянга удгандаа талархаж байгаагаа илэрхийлэе. 

Миний өөрийн тухайд зухас дурдвал Их Эзэн Богд Хааныхаа сургааль айлдварийг түмэнд түгээгч Аянга удганы тухай анх энэ оны 1 сарын алдад сонсож мэдсэнээс хойш удганы блог дахь сонирхолтой түүхүүдийг догдлон уншиж, фэйсбүүк дэх гэрлийн өргөө бүлгэмд нэгдэн орсон юм.Энэ цагаас олон сайхан найз нөхөдтэй болсоны дээр бид бүгдийг нэгэн зуйл нэгтгэж байгаа нь Монголоо гэсэн,эх түүхээ судалж мэдэе, Эзэн Богд Хааны болон Ихэс дээдсүүдийн сургаал айлдваруудийг дагаж мөрдөе, түмэн олондоо мэдүүлэе гэсэн нэгэн санаатай байгаа нь надад хамгийн их таалагдсан юм. 

 Хэдийгээр гадаадад амьдарч байгаа боловч энэ өргөөндөө нэгдсэний ачаар Монголийнхоо түүхийг судалж мэдэх, судар ном улгэр туульсаа тайлж мэдэх ,өвгөд буурлуудийн сургааль айлдварыг чихээр сонсож, нүдээр үзэн хамгийн гол нь бөө мөргөлийн талаар хамгийн зөв талаас нь ойлгож, буруу зөвийг нь ялган таниж, ухаарах боломжтой болсон юм.Мөн Тэнгэр Монгол Газар дуудлагаа дуудан Наран, Саран, Дэлхий ээждээ цай сүүнийхээ дээжийг өргөн тэнгэртээ залбирч шүтдэг болсон гээд хувь хүн миний хувьд гарсан өөрчлөлтүүд үнэхээр их билээ.За одоо гол зүйлээ өгүүлэе. 

2012-06-07

Тэнгэр Монгол Газар дуу


Дууг санаачлан бүтээсэн Хар Сарнай Хамтлагийн дуучин Маадай.

Үг:  Их Эзэн Чингис Хааны Эзэн би эргэн ирлээ айлдварын хэсгээс
Хөгжмийн зохиолч: Оки
Дуучин: Хар Сарнай Маадай

Их Эзэн Чингис Хааны айлдсан "Эзэн би эргэн ирлээ" айлдварын үгээр дуу бүтээх санаачилгыг  Хар сарнай хамтлагийн дуучин Маадай гарган бүтээл болгосныг нь та бүхэндээ хүргэхэд таатай байна. Тэнгэрийн үйлийг түмэнд таниулахад том тус хүргэж байгаа дуучин Маадайд гүнээ талархал илэрхийлье.

Хар сарнай хамтлагаас тус дууны клипийг мөн гаргахаар төлөвлөөд байгаа юм. Урлагийн Тэнгэр та бүхнийг ивээг.

2012-06-05

Эзэн Чингис Хааны онгодтой хөөрөлдсөн минь 2-р хэсэг


Амар байцгаана уу блогийн уншигчидаа. 

Өнөөдөр 2012 оны 6 сарын 4-ний өдөр. Энэ бол миний хувьд чухал тэмдэглэлт өдөр юм.

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2011 оны 6 сарын 4-ний өдөр миний бие Хөх Монголын хаан Эзэн Богд Чингис хаанд анх удаа бараалхан сургаалийг нь сонсож байсан хувьтай.  Эзэн Богдод бараалхан сургаал айлдварыг нь сонсон суухдаа гар утсаараа ярилцлагыг бичин авч түүнийгээ блогоороо дамжуулан түмэнд хүргэж байсан.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР