2011-12-18

Уулын өвөөд загнуулаад ирлээ


Уулын өвөөд загнуулаад ирлээ


Өдрийн амгаланг айлтгая.

Манай гэрийхэн та бүгд намайг хөдөө явна гэж хөөрснийг мэдэж байгаа бизээ. Би хөдөө очоод тархиа сэргээж нар сарнаас эрчим аваад их сайхан болоод ирнэ гэж бодож явлаа. Гэтэл замд гарсан даруйд толгой өвдөж эхэллээ. Арай хийн Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Ноён ууландаа хүрлээ. Тэгээл гайгүй болох байх гэтэл толгой улам бүр өвдөж бүүр нэг хэсэг унтжээ. Унтаад сонин зүүд зүүдэллээ. Зүүдэнд ирсэн урт сахалт өвөө ингэж надад хүүрнэлээ. Ноён уул бол эртнээс Хүннүгийн язгууртны булш бүхий тахилгатай их хороо уул юм байна. Хэвлийдээ алт эрдэнэ бүхий их сайхан уул ажээ. 19-р зууны сүүлээс өндөр дээдсээ нуух гэснүү өөрийн хэвлийгээ хамгаалах гэснүү битүү модон хуяг нөмөрсөн гэнэ. Би өөрийн ажлын хүрээнд Ноён уулын моддын насыг 15-200 жил гэж тооцоолж байсан болохоор энэ тухай зүүдлээд гайхсангүй. Харин тэр моддыг хуяг байжээ гэдгийг л ойлголоо. Дараа нь өрөвгөр шар хүмүүн ирээд өөрийнх нь хэвлийд асан ах, дүү, хайртай хүүхдийнх нь ариун ясыг хөндөж их хорооны гортигийг сэтэлсэн гэнэ. Тэр буурал их настай хүн бөгөөд цагаан нэхий дээлтэй урт сахалтай таяг тулсан одон оройд гарахад олон овог чуулахад онго болгож залсан гэнээ. тэр өвөө:
Хайрлан хайрлан халхалсан хан хүмүүний иасаа билээл.
Хөх тэнгэрт тамгалсан хүүд балчирын минь хороо билээл
Хүй дарсан өрлөм билээл
Хүүхэн нь хормойлсн элбэр билээл
Хүүд нь тоглосон эрдэнэ билээл
Хүнхэйн алтанаа ордом билээл
Хусан модон хуяг билээл
Хувьтай нь олох эм нь билээл
Хангайн дагшины умдаан билээл
Халдау үл болох тулга билээл
Өрлөөд мяралзах усун билээл
Өнөд хүллэлсэн нутаг билээл
Өрвөгөр шар хүмүүн өрлөж
Жэний их өсиэ  өвөртэлжү
Өндөр их босгыг хамхалжу
Өлгийд асан үрсийг минь минчижү
Өвгөн намайг талхижу
Одоо мунхаг үрс минь та
Огоож намиа сацажү
Олон энтэй нүхлэжү
Оромэ энүгээ  булхижу.
Харих исай хамхалжу
Харь хүмүүн хөлхижү
Хан хүмүний хороо эгэ
Халдажу хар толхой бэн цустажу
Хар савраа бэн малтажу
Халхих зүрхиэ минчүүрүүлжү.
Эсэн булиа хуражу
Энэ аху минь алдарчу
Өнөө эс гэхнээ
Манагаа эс тэсэшү гэж хэлж байгааг  зүүдэллээ.

Зүүднийхээ шүлгийг тэр дор нь бичээл санаа амрахад, нөгөө толгой өвдөх хэвээрээ л байх  юм. Хуураа татаж чадахгүй болохоор хариултыг нь сайн ойлгож чадсангүй. Уг нь би энэ булш бүхий газрыг тусгай хамгаалалтанд авхуулах ажлын хэсэгт байгаа болохоор хилийн цэсийг нь тогтоогоод та нартаа сайхан бэлэг барина гэж бодож байсан чинь харин ч миний хийж байгаа үйл бага байгаа бололтой . харин баахан загнуулаад ирлээ. Хэдэн литр сүү ууж хичнээн их дуудлага хэлсэн ч толгойн өвчин намдсангүй. Тэгээд өчигдөр орой тэндээс буцаад ирлээ. Уг нь 1 дэхэд ирнэ гээд явсан чинь удаан байж чадсангүй. Та нартаа ч сайхан бэлэг барина гэсэн чинь чадсангүй.
Одоо тэр газар Сентерра гоулд Бороо гоулд Гацуурт бас нинжа нар алт олборлож байгаа бөгөөд лицензийн талбайгаас тэр хэсэг газрыг хасуулах гэж бэлтгэж байгаа.  
Тэр өрөвгөр шар нь 1912 Богд Хаант Монгол  Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км зайд алт хайж явсан Монголор нийгэмлэгийн техникч Баллод бололтой. Тэр алтны хайгуул хийж яваад Хараа голын эх Ноён уулын Сүжигт, Журамт, Хужирт гэсэн 3 амны эхэнд олон хонхор байгаа олж Журамтын амны эхний том нүхийг ухахад эртний булш илэрсэн байна. Тэгээд тэндээс Сүжигтийн амнаас асар баян алтны судал олж нэг хэсэг алт олборлож байсан байдаг. Мөн тэр ууланд эртний Хүннүгийн суурин олдсон бөгөөд уран дархчуудын эд өлөг их хэмжээгээр гарч байснаас үзэхэд их эртнээс эндээс алтны олборлолт хийж байж мөн тэр л ууландаа өвөг дээдсээ өлгийдөн үлдээдэг байсан нь батлагдсан. Тэндээс олдсон булшнуудад язгууртны булшнууд ихэнхи хувийг эзэлдэг бөгөөд хосгүй нарийн хийцтэй хивс ромын эдлэл шилэн аяга хүртэл олдож байсан. Өвөөгийн шүлгийг би өөринхөөрөө ойлгосон тул яг хэлсэнээр нь энд бичсэн шүү.

1 сэтгэгдэлтэй:

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

зөвхөн энэ уул биш олон уулыг бид сэндийчиж байгаа шүүдээ.. монголд хөдөө орон нутгаар олон уулыг байхгүй болтол нь сэндийчсэн .. тэгэхээр олон онгод минь зовж байгаа даа...

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР