2011-11-29

Онгод буурлын айлтгалаас: Энэ цагаас эхлэн эрхэмлэн санаж явагтун


Энэ цагаас эхлэн
Эмс охид сонсогтун
Ариун цусаа алдан бохирлож
Атаатны аманд орсон бүхэн
Эрдэнийн биеэ эрхтэнд тушааж
Эцгийн нүүрийг барсан бүхэн
Эрдэнийн илдийн ирийг амсан
Эрхшээсэн тэнгэртээ идүүлж дуусна
Энэ цагийн эрчүүд
Эрхэмлэн санаж явагтун

Онгод буурлын айлтгалаас: Энэ цагаас эхлэн Идуган Зайрангууд сонсогтун


Энэ цагаас эхлэн Идуган Зайрангууд сонсогтун

Дээд тэнгэрээс заяатай
Дэвжит лусаас хөллөөтэй
Долоо дордовч найм сэхдэг
Догшин Монголын удам
Дотроо уйлавч гаднаа инээдэг
Долоон голтын угсаа
Доройтож муудсан үрсдээ
Домог болсон улсдаа
Дор бүрт нь таниулж
Дотор бүрт нь сэхээрүүлье хэмээн

Өлзийхутаг: ТӨРИЙН НАЙМАН ЦАХА АЯЛГУУ /тайлал/


Төрийн найман ЦАХА Аялгуу - Хөг  үл алдагдан үргэлжлэх гэдэг утгыг агуулсан бололтой. Ингээд өөрийн ухаанаар ухаснаа өгүүлье. Сорхагтан бэхи хатаны Андгай мэт ниргүүлэн хэлсэн өчилийг андуу тайлсан, алдастай ухсан аваас өршөөгээрэй.

1.      ...“Төрийн найман цаха аялгуу”-г
Ил, элч, дэмч,иргэн, булхай болоод
Их Мөнх лугаад хүргэсү гэдгийн  Ил , элч, дэмч, иргэн, булхай гэдэг нь тухай
үеийн / ХҮН бол биологийн хувьд байгалийн амьтан / ХҮН-ээс дэвшсэн өөрөөр хэлбэл зохих боловсрол хүртсэн, Төрийн үйлд зүтгэх чадвар суусныг ялган ангилсан бололтой. Булхай гэдэг нь хамгийн доод зиндаа боловуу. Учир нь Их эзэн хааны Төрийн Хасбуу тамганы бичээст “ Эл /ил/ булха эргүн /иргэн/ дор хүрвээс АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ” гэж байдаг тухай сонсож байсан санагдана. /Тамганы үгийг буруу өгүүлсэн бол  өршөө./

2011-11-26

Аргалын утаа 300 гаруй микроб вирусийг устгадаг.


Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог... гэж бид хүүхэд байхдаа энэ шүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа. Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав. Хэн хүнгүй л мэдэж байгаа юм чинь. Аргал ямар шидтэй юм бол гээд асуухаар мэдэх эрдэмтэн доктор тун ховор байх юм. Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү. Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.

Бөөгийн тухай асуултаа илгээнэ үү



Сайн байцгаана уу

Их Эзэн Чингис Хааны Улаач Аянга удганы блогт морилж байгаа зочид та бүгдийн амар амгаланг эрье.  Аянга Удганы дараагийн ном Бөөгийн тухай ном гарахаар бэлтгэгдэж буй бөгөөд блогт зочилсон та бүхэн бөөгийн тухай мэдэхийг хүссэн асуултуудаа tengermongolgazar@yahoo.com хаягаар илгээнэ үү.

2011-11-25

Төгсбадрах: МУХАРДАЛ


Энэ Дэлхий Ертөнц цаашаа яаж, ямар замаар хэрхэн хөгжихөө мэдэхээ байчихаад байгаа  бус уу? Хөгжлийн гарц хайн ЭКО боловсрол, Ногоон Дэлхий төсөл хөтөлбөр, Хүлэмжийн хийг багасгах, Хүн хэмээх төрөлтнөөс /хүн төрөлхтөн/ байгаль дэлхийд учируулсан хор хөнөөлөө арилгья, нөхөн сэргээе гэх мэтээр зарим нь сэтгэж байхад Эдийн засаг санхүүгийн чадавхиа л дээшлүүлж хөрөнгө оруулалтаа зөв үр дүнтэй зүйлд чиглүүлж Эдийн засгийн хямралаас эн тэрүүнд гарах хэрэгтэй гэж зарим нь үзээд байгаа ч юм шиг, гэтэл газар нутгаараа бүсчилээд тив тивээрээ салаад хөгжих гээд байгаа ч юм шиг янз бүрийн бодол санааг уралдуулцгааж байна.

2011-11-24

ГУРВАН ЗУУН ТАЙЧУУДЫГ ДАРСАН ДОМОГ


ГУРВАН ЗУУН ТАЙЧУУДЫГ ДАРСАН ДОМОГ

Сод Богд Чингис зах нутаг нутгаар явахын цагт нэгэн өдөр дотоод есөн сайдаа авч мөр хайж бараа хараж яваад зарлиг болруун: Аль ч зүгээс ямар ч дайсан ирэх магад үгүй есөн сайд минь гурван хэсэг болж яв. гэж зарлиг болов. Эзний зарлигийг дагаж Зэлмэ, Чу мэргэн, Шихихутуг гурвуул нэг хэсэг, Боорчи, Борохул, Мухулай. гурвуул нэг хэсэг, Сүлдэсний Сорхан шар, Бэсүдийн Зэв, Ойрадын Хар Хирүгэ гурав нэг хэсэг болж гэрт үлдэв.
Эзэн босоод зургаан сайдаа авч мөр хайж, бараа хараж  Чахарай арлаж ханыг, Залман ханыг   өлүгэиелж явтал эзний доороос

Нарангэрэл: АМЬД СУДАРЫН ТУХАЙ


Эрхэмсэг Аугуу Тэнгэр Удган минь ээ, Чингис Монгол Бүлхэмийн Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, Та нарынхаа энэ гарагийн амар амгаланг айлтган мэндчилье ээ.

Бүлхэмийн гишүүн Эрхэм Урианхайн Ганхуягийн “Нарангэрэл ээ. Энэ сэтгэгдлээ тусад нь багцлаад сайхан бичээд,шинээр оруулчих.Хамгийн дээр write post гэдэгт биччих” гэсэн хүсэлтийн дагуу би нэгэн зүйлийг оруулахаар боллоо. Уг нь би 2011 он гараад нэгэн багахан ном бичиж эхэлсэн юмаа. Аянга Удган энэ талаар товч мэдээлэлтэй байгаа. Тэгээд Сорхагтани бэхи хатны талаар, Амьд Ам Судрын талаар өөрийн номондоо тусгасан хэсгээс энд тавихаар шийдлээ. Гэхдээ Чингис хаанаа Аянга Удганд буусныг мэдээгүй байсан болохоор жаахан тийм байж магад, яг л яаж бичсэнээр нь орууллаа. Мэдээж номны маань төгсгөл Аугуу Аянга Удганы тухай, Чингис хаан маань хий бие, хийсгэлэн дүрээрээ, амьдаараа  Монголдоо бууж, эргэж ирсэн тухай, 1000 Онгодын Чуулганы тухай байх болноо.

Эр хоёр загалын тууж


Бэлтгэсэн: Мөнхцэцэг

Эрт урьд цагт
Суут богд Чингис хааны
Эрмэг цагаагч гүү нь
Эр хоёр загал унага төрсөн ажээ.
Тэр онд
Арван гүүнд тэлээлж
арга хийж онд оруулав гэнээ.
Эзэндээ
Дааган цагтаа унуулж
Үрээн цагтаа хуяглуулж
Тэр хоёр загалыг унаж
Алтай ханыг
Арлан авлаж
Хөхүй ханыг
Хөвчлөн авлав.
Их загалыг унаж
Алтай ханыг
Авлан тавив. Аргаль угалзыг алж
Аргагүй бардаж ирэхэд
Арван түмэн
Авын хүмүүс
Нэг ч эс гайхав.
Бага загалыг унаж
Хөхүй ханыг
Хөвчлөн тавьж
Гүйлэн хөх чоныг
Гүйцэн хядав.
Өвсний оройгоор
Өрвөлзүүлэн ирэхэд
Өдий олон
Авын хүмүүс
Өчүүхэн ч эс гайхав.
Хэнтий ханыг
Хэрэн авлаж
Хээрийн араатныг гүйцэж хядахад
Хэн ч хүн
Хэрэглэн эс гайхав.
Онон хатны
Ой талыг авлаж
Олон амьтныг гүйцэж
Олзлон агнахад
Ойр хол адил боловч
Олон бүгд эс гайхав.

2011-11-23

Эрийн сайн Хан харанхуй


Бэлтгэсэн: Мөнхцэцэг

Эртээ урьд
Энх мөнхийн
Сайн цагт
Нар сая мандахад
Навч сая дэлгэрэхэд
Сар сая мандахад
Шажин сая дэлгэрэхэд
Дан далай бүслүүртэй
Давхар уулан түшлэгтэй
Сүн далай бүслүүртэй
Сүмбэр уулан түшлэгтэй
Аугуу гүндэл айхын есөн
Цагаан тохойгоор нутагтай
Нэгэн мянган таван зуун настай
Мягталуугаа хааны хүү гэж
Газартай гацалданхан төрсөн
Тэнгэртэй тэнцэлдэнхэн төрсөн

"ХИЛИН ГАЛЗУУ БААТАР" тууль


Бэлтгэж оруулсан: Нарангэрэл

Бултаараа амар амгалан уу?
Та бүхэндээ би нэгэн уралдаан зарлаж байгаа юмаа. Хамгийн тэргүүний оролцож, оюун ухаанаараа шалгарсан нэг эрхэмд шагнал хүртээнээ. 

Чингис хаан дээдэс маань өөрийн айлтгалдаа:
"...Хууль засаг хэрэгтэй
Хурц ухаан шаардлагатай болж
Билгийн мэлмий дутагдаж
Бичгийн соёл устжээ...
...Залхуугаараа заяагаа мануулж
Мангуугаараа магнайгаа чимжээ... гээд
...Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгийг
Нууц бүхний тайллыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг
...Сонсохоо байсан туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
...Үнэмшихээ байсан үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.

...Ухаан муут нь ойлгохгүй ч 
Уран цэцэн нь ухаарна
Мулгуу эргүү нь шоолох ч
Мэлмий оюунтан нь мэднэ...
...Сэц мэргэнээ сорьж
Оюун ухаанаа хурцалцгаа" гэсэн билээ.

Ингээд Та нартаа Монголын гайхамшигт туульсын нэг "ХИЛИН ГАЛЗУУ БААТАР" туулийг бэлтгэн хүргэж байнаа. Билэг ухаанаа сийлж тайлаарай. Бүүр багадаа гэхэд уншаад мэдэхгүй үгнийхээ тоог гаргаарай.

2011-11-22

"Олуул явахад ахмад нь

Олон хүн хүчтэй
Гүн ус аюултай гэдэг Сэцэн үгийн улбаа

Ноёдоос Алчидай, Хонхордай, Хан хөвүүнээс Мангай ятган өгүүлсний эцэст Өгөдэй хаан тайтгаран сая Гүюг ханыг хүлээн авч учирчээ. Тэгээд түүнийг буруушаан донгодохдоо:
-Аянд явах зуур чи эрүүл бөгстэй хүнийг эс үлдээсээн гэнээ.Чиний тэр уур хилэнгээс айж Орос улс дагаж орсон гэж бодно уу? Сүбээдэй Бужиг хоёрын далавч дор явж, олон бүгдээр хамсаж, орос хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос , хипчакийн нэг ч хүнийг олж барьсангүй, адаглавал, ишигний шийр ч олж авсангүй байж, эрэмгий түрэмгий зан гаргаж, ийм тийм үг хэлэх болж ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? гэх мэтээр зэмлэжээ.Тэрхүү зэмлэл дотор
"Олон хүн хүчтэй
Гүн ус аюултай" гэсэн сэцэн үг бий. Өгөдэй тэр үгийг "Чингис хаан эцгийн зарлиг" гэсэн байна.

2011-11-16

ЭЗЭН ЧИНГИС ХААНААС АСУУСАН 73 АСУУЛТ 73 ХАРИУЛТ


Хэрэв эзэн Чингис Хаан буусан бол та Хаанаас юу гэж асуух байсан бэ? гэдэгт хүмүүс дараах асуултыг асууж дараах хариултыг авав. 

1-р хэсэгт байгаа асуултын заримыг АЯНГА удган заримыг ХААН хариулав. 
2 ба 3-р хэсгийн асуултуудад ХААН өөрөө хариулт өглөө. Энэ нийтлэлийн дор комментоор Та Хаанаас юу гэж асуух байсан тухайгаа бичиж болно. ХААН БОЛ ХААН Л БАЙДАГ ЮМ БАЙНА.

2011-11-15

Өнчин цагаан ботго

Эрт урьд цагт нэг баян хүн тэнгэрийн эзэн хаанд гурван жилд нэгэн удаа зуун цагаан тэмээгээр бэлэг барьдаг байжээ. Нэгэн удаа зуун цагаан тэмээгээр бэлэг барих гэтэл нэг цагаан тэмээ дутаж гэнэ. Тэгэхээр нь зарц хүүхнийхээ яриг цагаан ингийг сариг цагаан ботгоноос нь салгаж өгөөд явуулж гэнэ. Ингээд яриг цагаан ингэ ерэн есөн цагаан тэмээний сүүлд орж, алс холын замд явахдаа өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, сариг цагаан ботгоо бодож, бөөн бөөн нулимс унагасаар буйлан хайлан явж гэнэ.

Гэвч алс холын аянд яваа аянчин, жинчин хүмүүсийн аль нь ч гэсэн хөөрхий тэр ингэний зовлонг анхаарч эс үзэж гэнэ. Энэ завсар эхээс өнчрөн салсан сариг цагаан ботго уяаныхаа гадсыг тойрон өлбөрөн хайлан буйлсаар байхад нь өнөө баян хүн ч өнчин муу ботгыг өрөвдөн хайрлах байтугай харин:
-Энэ муу ботгыг тавьж хэрхэвч болохгүй. Хэрэв үүнийг тавих юм бол хий дэмий гүйгээд хээрийн нохойн хоол болж, жалга судаг бузарлах заяагүй муу амьтан гэж өрөвдөх, хайрлах эзэнгүй өнчин муу ботгыг өгүүлж ийн хэлэв гэнэ.
Үүнийг баяны тэмээчин сонсоод, уяа ногтоо тасалж магадгүй гээд сариг цагаан ботгыг төмөр гинжээр гинжлээд, төмөр тушаагаар тушиж гэнэ. Түүнээс хойш эзэн нь нэгэн өглөө босож ирээд,
-Энэ муу ботго өглөө үдэшгүй орилоод ер унтуулахгүй юм. Үүнийг чоно идвэл ч идэг. Холын хол аваачиж хурдан түргэн зайлуул! –гэж зарц хүүхэндээ зандран тушаан хэлж гэнэ.
Хүүхэн уяа хүлээтэй нялх амьтан өвс ногоо идэг гээд сариг цагаан ботгыг суллавал яриг цагаан ингэний явсан зүгт алсын замыг чиглэн бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс асгаруулсаар буйлан хайлан явахад нь тэмээчин өвгөн дайралдаж,
-Тэр муу ботгыг тэгж дураар нь хэн тавь гэсэн юм бэ?- гэж зарц ядуу хүүхнийг загнан зүхэн харааж, төмөр шилбүүр барин давхиж, сариг цагаан ботгоны хоёр муу хонгыг хорсож тасартал ороолгон хөөж, гаднаа ирээд төмөр тушаагаар тушиж,
-Энэ муу ботгыг хэрэв дахин тавих юм бол та хоёрт адилхан төмөр шилбүүрийн амт үзүүлнэ,-гэж зарз хүүхнийг загнажээ.
Үүнээс хойш өчүүхэн муу ботго гадсаа тойрон ганганаж, бөөн бөөн нулимс бөмбөрүүлсээр борви шилбэ нь халж, булбарай бие нь зовж гэнэ. Тэгэхээр нь өнөө зарц хүүхэн өглөө эртлэн босож, сариг цагаан ботгонд өдөрт нэг шанага сүү өгдөг байжээ. Тэр хүүхнийг харах бүрдээ яриг цагаан ээжийгээ харсан мэт сариг цагаан ботго санадаг байжээ. Гэтэл тэмээчин өвгөнийг нэгэн удаа эрэлд явахаар нь зарц хүүхэн сариг цагаан ботгыг суллан тавивал эхийнхээ явсан зүгт өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс унаган, хайлан буйлан явсаар аян замын уртад аргагүй л ул тавхай нь шалбарч, үнэхээр явахад бэрх болжээ.
Тэмээчин өвгөн ирээд,
-Сариг цагаан ботго яасан бэ? –гэж зарц хүүхнээс асуухад,
-Мэдэхгүй,-гэжээ. Тэгэхээр нь эзэн ноёндоо ирээд энэ тухай хэлэхэд нь,
-Өдөр шөнөгүй орилсон өөдгүй муу ботго араатан чононд өртөгдөж ашгүй нэг тонилсон бол айдаа тун сайн байна,- гэж пар пар инээд алдан, баруун өвдгөө базлан суув гэнэ.
Гэтэл хэд хоногийн дараа тэмээчин өвгөн,
-Сариг цагаан ботгыг энэ муу зарц хүүхэн зориуд тавьж явуулсан байна,- гэж эзэн баяндаа дахин ховловол зарц хүүхнийг хөөн явуулжээ.
Сариг цагаан ботго цааш эхийн зүг явахаар оролдсон боловч үнэхээр туйлдсан тул арга буюу нэгэн бутны ёроолд нөмөртөн хэвтээд унтаж гэнэ. Гэтэл өглөө босоход нь өчүүхэн ботгоны хоёр талд өлөн хоёр чоно идэхээр хэвтэж байв гэнэ.
Нэг чоно нь:
-Чамайг иднэ,- гэхэд,
-Би яриг цагаан ингэний сариг цагаан ботго гэгч байна. Манай баян эзэн тэнгэрийн хаанд зуун цагаан тэмээгээр бэлэг өгөх гэхэд нь нэгэн цагаан тэмээ дутсан тул миний ээжийг өгсөн юм. Тэгээд би ачит эхтэйгээ уулзаж, ангир шар уургы нь хөхөөр зорьж яваа боловч аргагүй ядарч зүдрээд, бутны нөмөрт хэвтэж байгаа нь энэ, - гэж үнэн учраа хэлж, өршөөл уучлалт гуйсан нөгөө талд байсан өлгөчин чоно:
-Энэ муу дэлүүн чинээ ботгыг идлээ гээд ямар чи бид хоёр цадах юм биш. Ер нь чи бидний муу сайн үрс ч гэсэн аль газар, ямар янзтай яваа билээ. Үүгээр яахав,-гэжээ.
Ингээд сариг цагаан ботго өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс унагасаар цаашаа явж байтал урьд нь буцалсан улаан далай дайралдаж, замы нь хаажээ. Өгсөж гурав хоног, уруудаж гурав хоног яваад гарч чадсангүй хэвтэж байхад нь нэг мэлхий дайралдсан тул түүнд үнэн учраа хэлбэл, тэр далайн усыг хага зүсэн зам гаргаж өгчээ. Тэгээд цаашаа мөн л явж байтал нэг их элгэн улаан хад замы нь хаагаад гарч болсонгүй гэнэ. Тэгэхээр нь бас л дээшээ гурав хоног, доошоо гурав хоног яваад эс гарч чадсан тул нэг могой дайралдахад нь үнэн учраа хэлбэл, элгэн улаан хадыг гаргаж өгч гэнэ. Тэгээд цаашаа сариг цагаан ботго нилээд явсан боловч дөрвөн тавхай нь хагарч, явах аргагүй болсон тул нэгэн хонхорт хэвтэв гэнэ.
Тэнгэрийн ноёны тэмээчинг тэмээгээ хариулж явахад нь нэгэн муу цагаан ингэ үргэлж буцаж зугтаагаад байхаар нь барьж аваад төмөр тушаагаар тушиж гэнэ. Гэтэл тушаатайгаа гүйгээд байхаар нь бас төмөр аргамжаар аргамжжээ. Яриг цагаан ингэ аргагүйн эрхэнд аргамжаандаа гиюүрэн шаналж байтал нэгэн өдөр сариг цагаан ботгоны дуу нь сонсогдох шиг болж гэнэ. Тэгээд уяагаа тойрч бөөн бөөн нулимс унаган буйлан хайлж байтал тэнгэрийн ноёны зарц эмгэн, “Энэ муу ингэний дэлэнг жаахан дундруулъя” гэж очоод түүний уяаг тавьжээ. Гэтэл яриг цагаан ингэ сариг цагаан ботгоныхоо дуу гарсан зүгт хоёр хоног буйлан хайлан явахад яриг цагаан ботго эхийнхээ дууг сонсоод босох гэсэн боловч чадсангүй гэнэ. Яриг цагаан ингэ гурван өдөр явж сариг цагаан ботгоныхоо байсан хонхорт ирж, ангир шар уургаа хөхүүлж байтал тэнгэрийн ноёны тэмээчин өвгөн төмөр шилбүүрээ барьж ирээд тас няс гуядахад нь яриг цагаан ингэ боссонгүй гэнэ. Тэхээр нь түүнийг дор нь алж, толгой дэлэн хоёроос бусдыг нь аваад явж гэнэ. Сариг цагаан ботго эхийнхээ дэлэнг хөхөж, толгойгий нь дэрэлсээр хэвтэж байжээ.
Гэтэл хоёр тас нисэж ирээд нэг нь:
-Юун сайхан зөөлөн хоол вэ? Чи яагаад энэ эзэнгүй газар байдаг билээ? – гэж асуухад нь,
Манай эзэн тэнгэрийн ноёнд зуун цагаан тэмээгээр бэлэг барих гээд нэг цагаан тэмээ дутсан тул миний ээжий яриг цагаан ингийг өгсөн юм. Тэгээд ээжтэйгээ дөнгөж уулзаад ангир шар уургий нь хөхөж байтал тэнгэрийн ноёны тэмээчин ирж ээжийгий минь алж аваад явчихлаа,-гэжээ.
Тэгэхэд нь эм тас нь:
-Энэ муу малгайн чинээ ботгыг идээд чи бид хоёр ямар цадах юм биш. Бидний муу сайн үрс ч хаана ямар янзтай яваа билээ. Харин энэ ботгыг уг нутагт нь хүргэж өгье,- гэжээ. Ингээд нэг нь ботгыг, нөгөө нь яриг цагаан ингэний толгой дэлэн хоёрыг аваад үүлэн дээгүүр нисэж, уг нутагт нь авчирч өгчээ.
Хааны зарц ядуу хүүхэн тарвага зурманд явах гээд өглөө эрт гартал хойт толгой дээр байгаа торгор бараан юман дээгүүр хоёр тас нисээд явахыг харжээ. Тэгээд очиход нь сариг цагаан ботго нь байв гэнэ. Түүнийг өрөвдөхийн ихээр өрөвдөж, муу овоохойдоо аваачиж хар цай цутгаж, өвсний сайныг өгвөл дороо тэнхэрч, төдөлгүй торниж гэнэ. Нэг жил өнгөрсний дараа нөгөө зарц хүүхэн чинь сариг цагаан ботготойгоо байна гэж баян эзэн нь сонссон боловч, энэ жилдээ яахав, харин ирэх жил л очиж авъя гэжээ. Дараа жил нь сариг цагаан ботго үнэхээр том цагаан буур болж, урдуураа улаан хөлтэй юм гаргахгүй аюултай амьтан болж гэнэ.
Баян эзэн нь “Тэр буурыг бариад ир!гэж зарцаа явуулахад нь:
-Барьж идчих гээд арайхийж амь зугадан ирэв,- гэжээ. Гэтэл “Тэмээ тууж очоод, түүнийг хамт туугаад ир!” гэж дахин хэлэхэд эзний нь барьж идчих гээд, тууж очсон тэмээгий нь хураагаад авчээ. Тэгэхээр нь нөгөө баян тэмээнийхээ хойноос ирж,
-Тэр тэмээ нааш нь гаргаад аль!-гэж зарц байсан хүүхэнд хэлж гэнэ. Тэр хүүхэн тосон очиж,
-Та миний зарагдсан бүх жилийн минь хөлсийг хайрла,-гэхэд:
-Чи яасан задарсан амьтан бэ? Олон юм ярилгүй тэр тэмээ нааш нь туу! –гэж гэнэ.
-Эзэн минь! Таны тэмээг тууж ирээгүй шүү дээ. Харин та ажлынхаа хөлсөнд өгсөн ганц яриг цагаан ингийг сариг цагаан ботгоноос нь салгаж тэнгэрийн ноёнд өгсөн биш үү?- гээд овоохойдоо ирж гэнэ.
Гэтэл цагаан буур нөгөө баяныг барихаар дайран очиход сандран зугадаж гэнэ. Ингээд зарц хүүхний өнчин цагаан ботго өчүүхэн үлгэр болсон нь энэ ажээ.

Мангасын хааныг дарсан нь


Дараах үлгэрийг бидэнд илгээсэн Долгормаа-д маш их талархлаа. Үнэхээр ухаарал хайрласан сайхан үлгэр байна. Энд бас нууц байна. Өвөг дээдэс маань үнэн сургаалаа үлгэрт мөнхлөн үр ачдаа өвлүүлдэг ухаант сэцэн аргатай байжээ. Тиймээс бид НУУЦ агуулсан үлгэрүүдийг тайлан тэндээс ухаарал, сургаал, үнэнийг танин мэдэж арга билгээ хурцлан гэгээрэх үйлдээ шамдах хэрэгтэй аж.  Мэдлэг бол хамгийн хүчтэй зэвсэг байдаг нь энэхүү үлгэрээс харагдаж байна. Ингээд үлгэрээ таалан болгооно уу.

2011-11-11

Алтан судраас: Удамшил зөв хоол



За энэ блогт орж буй бүх гишүүддээ зөв хоолы талаар зарим нэг олж мэдсэнээ бичих гэсэн юм

Юуны өмнө энэ нийтлэлийг маань унших гэж цаг гаргаж буй танды амар амгаланг эрий. Эл зүйлийг мутарлах болсон энэ өдрийг хүртэл би өөрийгөө ч олоогүй тэмтэрч явсан билээ. Нийтээрээ “Монгол хүн бол мах идэх ёстой тэгэж байж эрүүл байдаг юм” гэсэн үг бүхий Ний-гэмийн алдаатай ухамсартай би санал нийлдэггүй билээ. Тэгвэл үнэхээр махчин монголчууд байсан юм уу? Гэсэн асуулт гач илээ. Энэ тухай ханаас олж мэддэг билээ гэж бодоод гэлдэрч явтал бидний өвгөдийн үлдээсэн гайхамшигт Алтан судар номын нэг хэсэгийг file болгох үүрэг аз тохиолоор надад ногдов. Энэ судрийг ойлгож ядан уншиж байтал өнөөх асуултийн маань хариу гараад ирлээ дээ. Манайгаа хагартал баярлав. Яагаад гэвэл одоо миний өөдөөс өвгөдийг маань махан хоолтой байсийн гэр хэлэх хүний өөдөөс бариттайгаар заргалдаад сэтгэл амар цагаан хоолоо идэх боломж гач ирсэн. За та бүгдийг олон үгээр чилээгээд юугхэв судраас олж мэдсэн хэсгүүдийн чухал гэснийг нь түүж та бүхэнд хүргэх гэсэн юм. 
Айлтгасан нь

Өгэлүн эиэжөн би моныг голлож суралцаж
Өндөр гурван удамшлаа бодож сургаж
Мэдвэл зохихуйн гурван номоор өдөр шөнийг үдэж
Онон мөрөнд уягдаж,олны ний хэмд жаяглагдаж
Онол болоод хан суу, хүслийн зүйтэн мэдвэл зохихуйн
Оночтой мэргэшлийг дотоод хэрэгцээ болгон хүсэж
Моныг голлохуйн зарчим занд суралцаж байна
Өвөл идэх махны хорыг дарах, торбос, боронгот хатааж
Наран, саран, мэдвэл зохихуй дор сүү цагаа исгэж
Най тухтай сайхан өдөр тарвага, гөрөөс агнаж
Махыг эвхэж, жигнэж, шарж, давсалж ,утаж
Жилийн таван тухыг ТНГР"ийн жаягаар хангаад
Дулаан цагийн идээ цагааг ургамал жимсээр аривжуулж
Зон ардын ний хэмээр зөнд нэн гүн харагдаж
Хуш, жодоо, хус, улиангар , сэндэн тэргүүнтэй
Тав ,таван модыг хүн бүр тарьж ургуулж
Бүрэлзгэнэ , мойл, улаалзгана, чацаргана.үхрийн нүд
Чангис, сөд тэргүүтэй арван эм үржүүлж, сэргээж
Гурван хонд бууцыг хатгаж хурааж хороолоод
Заяагаар төрсөн үрээ зарчимд гүн сургаж
Жилийн дөрвөн цагийг гэгээрч, мэргэшиж, үдэж байна
Энэ хэсэгт өгэлүн ээж “өвөл идэх махны хорыг дарах” гэж хэлсэн байдаг тэгэхлээр махыг зөвхөн өвлийн цагт иддэг байсан байж таарлаа. Хаанаас ч юм гарч ирсэн ямар ямаа биш гээд ногоо идэдгүй хүмүүст хэлхэд тэр их идээд байгаа махны чинь хорыг дарах гэж ургамал ногоог хэрхэн иддэг байсан нэн тухай номонд.
л. Удамшил зөв хоол

Газар, огторгуйгаас удамшил зөв хүчин авахад 
Ганцхан сүү амин хүчин болдог хоол билээ 
Өвсний үрээр сүү ологч бүх амьтанаас хижи гөреөс 
Мал болоод ургамлыг махнаас дээрд үздэг юм 
Мах идэхийн тулд алагч амьтаныг махчин гэмү 
Малыг алах ухамсар төрүүлдгээр мах бол
хоосруулагч хоол
Мал өсгөж жимс ургуулахыг хүсүүлдэг сүү 
Байгалын бодит ба бодит бус хүчээр аривждаг 
Мянган хүнсний эх булаг болдог удамшил
зөв хоол билээ
Өрөл, мойл, долоогоно, боронгот, чацарганаас
Амин хэмийг улам авахын тулд хижи нар 
Үр жимс өгдөг бүх ургамлуудыг гамнаж 
Үндэс иш, цоморлогийг нь шүтэж ирсэн
уламжлалтай билээ

Энэ мэтчилэн энэхүү номонд сүү бол нар, сарнаас эрчим авдгийн адил гайхалтай зүйл болхыг маш их өгүүлсэн байдаг. 

9. Мөл-үсү - нэлэнхүйдээ сүүн эрчим хүчинтэй гэсэн
утга бүхий танин мэдэхүйн ололтын цогц 

Ингээд энэ номын төгөсглийн “д. Хүндрэлийг хөнгөрөл болгоё ” хэсэгт
“Хөх толбот хүнд "МОН ТОБА АМИН ХЭМ" гээч нэртэй дээд бодис байна. Энэ бодис амин гэдэг талаасаа сүүний хүчинд сэргэж, махны хүчинд муужрана. Цагаан хувьсгалыг ялалтанд хүргэж , мэдвэл зохихуйг мэдүүлээд ИХ ЗАСАГ-ийг хэрэгжүүлбэл мэдэж болно” үүнээс үзхэд энэ блогийн бүх гишүүдэд зориулан нар, сарнаас эрчим авч байгаа бол одоо махаа багасгаад сүү цагаагаа хэгэлэхийг уриалж байна. Хэрэв та нарийг сарийг мэдэрсэн бол одоо сүүг мэдрээд үзээрэй гэж хэлэх байна. 

Харин миний бие энэ зуны 3 сарын туршид зөвхөн сүү цагаан идээ хэргэлж үзсэх одоо ч надад мах идэх хүсэл төрдөггүй сүү цагаа хэргэлхээр өөрийн бие маш их хөнгөн байгааг мэдэрдэг бас дотроосоо гэрэлтэх мэт царай цайрч байгаа мэдэрсэн. Харин мах идэхлээ бие нэг л лагс хүнд болчихсон хөдөлхөөс дургүй хүрмээр санагдаж байсан хэсэг хугацааны дараа биенээс эвгүй үнэр гархийг мэдэрсэн. Тэр нь дийлэнх цагаан хоолтонд тохолддог маханд дургүйлхэх ч гэмээр махны үнэр байсан. Энэ биеээ хөнгөн бас эрүүл авч явхийг хүсдэг тул дахиж мах идхийг хүсхээ байсан шүү. 

Магадгүй та бүхэн миний энэ нийтлэлийг уншаад ямар нэг шүлжээнд ороод цагаан хоолтон болсон байна хэмээн сэтгэж магадгүй тэгвэл би цагаан хоол тэр тусмаа сүү хэргэлээд хажуугаар нь нэг ширхэг витамин эм ууж байгаагүй тэгэхлээр та бүхэн уураг дутагдвал юунаас нөхөдгийн бол гайхаж магадгүй энэ тухай дараагийн нийтлэлдээ өргөн дэлгэр тавихаа амлаж байна.

Сансармаа

Хүн чанар

Сурагчдын чимээ шуугиан намдаагүй байхад ангид ширүүн харцтай багш хаалга онгойлгон орж ирлээ. Сурагчид руу нээх айхтар харснаа хичээлдээ орлоо.
Шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд “Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм” гэв. Тэгээд 1-ийн тооны ард 0 нэмж бичээд “Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар 1-ийг 10 болгож чадна”, дахин нэг 0 нэмээд “Энэ бол туршлага 10 байсныг 100 болголоо”, 0-үүд цааш үргэлжилсээр: Чадвар, сахилга бат, хайр дурлал... нэмж бичигдсэн 0 бүр хүн чанарыг баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгснээ самбарын алчуур авч эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбарт маш олон 0 үлдлээ. Эцэст нь хэлэх гэсэн санаагаа хэлэв. “ ХҮН ЧАНАР ҮГҮЙ БОЛ БУСАД НЬ ЯМАР Ч ҮНЭ ЦЭНЭГҮЙ ” гэж хэллээ.

Зоригт анчин хүү

Эрт урьд цагт нэг анчин хүү аав ээж хоёртойгоо амьдарч байжээ. Нэг удаа алс хол хэд хоногоор ан гөрөө хийхээр явжээ. Нэг уулын өргөн хөндийг өгссөөр яваад эхэнд хүрч очсон чинь хүн амьтангүй зэлүүд нутагт ганц гэр байж гэнэ. Тэр гэрт очиж орвол ганц хүүхэн суужээ. Тэр хүүхэнтэй ярьж хөөрвөл эргэн тойрон гурван ууланд гурван сүрхий мангас шулмасууд байдаг. Энэ гурван уулын дундаас гарч холдох арга надад байдаггүй юм гэжээ. Анчин тэр хүүхнийг өрөвдөж яаж ганц биеээр насыг барах билээ. Чи надтай цуг нэг тийш явахгүй юу гэсэнд хүүхэн: Энэ гурван уулын мангас шулмасууд амьд байгаа цагт хаашаа ч хөдөлж чадахгүй шүү дээ. Харин чи миний дэргэд хань нөхөр болж суу гэжээ.
Хүү яах аргаа олж ядаад хүүхний дэргэд хэд хоносон боловч хээр гадаа ан гөрөө хөөж явсан хүн болохоор уйдаад үргэлж гэрт суух уйтгартай байсанд нэг өдөр би гадуур жаахан явж байгаад ирье гэж хэлээд гарчээ. Анчин явсаар хойд уулын орой дээр гарчээ.

Энд нэг том нүх байсан бөгөөд анчин буугаа цэнэглэж бариад нүхний амсарт гэтэж очтол гурван алд биетэй, гурван алд сүүлтэй улаан үнэг гарч зугтжээ. Анчин түүнийг буудаад унагачихсан чинь алд хэртэй зэс хошуу, хувхай сүүжний яс хоёр болжээ. Зэс хошууг бүсэндээ хавчуулаад, зүүн уулын орой дээр гарч очвол хадан агуйны амсар дээр нэг том хар гэр байж гэнэ. Тэр гэрт явж орсон чинь нэг ядуу авгай хүн сууж байжээ. Амар мэнд болоод суусанд цай унд хийж өгчээ. Нар шингэх ойртож байтал авгай: Манайхаас нэн даруй явсан нь дээр. Би нэг мангасын тогоо шанагыг барьдаг. Тэр одоо ирэх дөхөж байна гэжээ.

Тэгээд тэр мангас чинь яадаг амьтан юм бэ? гэж асууж гэнэ. Мангас шөнийн харанхуйгаар ирээд бодын мах идээд галын эхэнд байгаа том хүрэл тогоон дотор орж зоослон хэвтээд дэрээсээ нэг том тогоогоор хөмрүүлж унтдаг. Дөрвөн талын том сэнжийг нь дөрвөн том цоожоор цоожилдог юм гэжээ. Тэгвэл тогоотой нь хамт гал дээр өргөж тавиад доороос нь гал түлж шатаавал үхэхгүй юм уу? гэсэнд авгай: Би тэгж өргөж ерөөсөө даадаггүй учир мангас ер сэжиглэдэггүй юм гэж гэнэ.

Анчин: За тэгвэл хоёулаа нийлж мангасыг алъя гэсэнд авгай: Бололгүй яахав. Энэ үхвэл би бушуухан гэр орон, аав ээждээ харимаар байна гэж гэнэ. Анчин: За би хаана нуугдах вэ? гэсэнд авгай гэрийн хойно малын том хашаа бий. Түүний мухарт орж хэвт. Мангасыг унтахаар би очиж дуудъя гэжээ.

Анчин гарч гэрийн ард байсан том хашааны мухарт очвол тэнд ганц хүн багтахаар аятайхан хуланц байсанд оржээ. Мангас шөнө ирээд иддэгээ идэж уудгаа уугаад унтдаг журмаараа унтжээ. Ядуу авгай гарч ирээд хоёул тогоог өргөж гал дээр тавиад доороос нь их гал түлжээ. Мангас тогоон дотор хичнээн тийчсэн боловч яаж ч чадсангүй нам жим болжээ. Тэр хоёр галаа нэмсээр байгаад тогооны ёроолыг хайлж урстал нь галласан тул ёроол нь цоорч мангасын тос гоожин гал улам дүрэлзэж ирэхэд гарч явжээ. Холоос гарж байсан чинь гал улам дүрэлзсээр байгаад мангасын гэр орон цөм шатаж дуусчээ.

Тэгтэл ядуу авгай буцаж очоод гэрийн хойно байсан малын хашааны мухарт нэг том бул хар чулуугаар дарсан байсан намхан хаалга байсныг онгойлгосон чинь өлсөж цангасан ядарч зүдэрсэн мал хүн хоёр багтаж ядан гарч ирж гэнэ.

Мөн олон хүн, асар их мал бүтэн өдөр цувж гарахад бүх хүн мангасын савраас гаргасан ачтан хүмүүст ерөөл тавьж гэр орон нутаг усандаа харьцгаажээ. Ядуу авгай ч тус хүргэсэн зоригт анчинд баярлаж ерөөл дэмбэрэлээ хэлээд суллагдсн хүн амьтны хамт явжээ. Анчин өр нөгөө хүүхнийдээ гэрт ирсэн чинь хаагуур яваад ирэв? гэж асуужээ. Анчин эр хойд уул, зүүн уул хоёр дээр гараад ирлээ онц юм алга. Нэг үнэг, нэг мангас хоёр л байж байна. Тэднийг дараад ирлээ гэж гэнэ. Хүүхэн баярласан боловч тэр хоёр ч гайгүй нь. Чи одоо баруун ууланд гарвал яасан ч амьд ирэхгүй шүү хэрхэвч тийшээ явж болохгүй гэжээ.

Хүү за гэсэн боловч дотроо яавал тэр уулан дээр гаръя даа гэж бодож байж гэнэ. Нэг өдөр бас л орой толгой дээгүүр гарахаар явжээ. Сэмхэн гэтсээр явсаар баруун уулын орой дээр гараад явчихжээ. Тэнд тэнд юу ч байхгүй байж гэнэ. Уулын орой хавиар нэлээд нааш цааш явсан ч юу ч дайралдсангүй.

За тэгвэл энэ хүүхэн чинь намайг хажуудаа байлгах гэж их сүржигнээд л ингэж худлаа хэлсэн юм байжээ гэж бодоод нэг хадан дээр сууж амарч байсан чинь хадны ёроолоор нэг үнэг гүйх шиг болохоор нь лавлаж харсан чинь юм алга байж гэнэ. Сормуусаа харж дээ гэж бодоод босоод иртэл мөн тэр хадны ёроолд ёстой л оосор бүчгүй ордон цагаан гэр байж гэнэ.

Анчин эр: За тэр хө. Энэ чинь би үзээгүй яваа юм байна гэж бодсоор л нөгөө гэрт ороод очжээ. Тэгсэн чинь нэг л их гоё ганган авгай сууж байна гэнэ. Гэрийн тавилга нь алт мөнгө болчихсон, өөрөө ч шүр сувдаар чимэглэсэн хачин сайхан амьтан ааш зан ч гэж зүгээр хайлсан тугалга шиг яах ийхийн зууртгүй л аагтай сайхан цай чанаж амттан бүхнийг л өрж гарчээ. Энэ авгайг элдвээр шинжиж, хөдлөх гишгийх бүрийг нь нүд салгалгүй хараад байсан чинь ер өө сэвгүй аж. Тэгэхээр нь анчин хүү: Ай тийм бий. Энэ ийм их сайхан авгай байдгийг тэр хүүхэн мэддэг байж. Тэгээд намайг ханилж нөхцчихнө гэж бодоод ийшээ явахыг хориглоод байсан юм байна гэж боджээ. Тэгээд нутаг ус, ан амьтны тухай ярьж хөөрсөн чинь учиргүй элбэг дэлбэг, чухам анч хүн л амьдрах нутаг даа гэж гэнэ. Тэгээд маргааш нь гараад л уул хадаар яваад үз гэж гэнэ.

Хүү тэндээ хоноод маргааш нь эртлэн босоод ан гөрөө хөөхөөр явсан чинь ер нь тэр уул хад, мод хаа л бол хаа явсан газар бүр үнэг чоно, хэрэм мануул, буга зүр ер нь байхгүй ан ч алга элбэг дэлбэг ч гэж учиргүй бужигнаж байжээ. Хүү бишгүйдээ л олон буудсан боловч ер нь үхсэн амьтан ганц ч үгүй дандаа хальт буудаж үргээх юм уу шархдуулж алдсаар байгаад орой нь хоосон буцаж иржээ. Авгай хоол унд хийчихсэн тун сайхан зантай сууж байж гэнэ. Түүний хийсэн хоолны мах огт амсаж үзээгүй гайхалтай сайхан амттай мах байжээ. Анчин эр: Энэ ч мөн сайхан амттай мах юм аа, яахаараа ийм сайхан амттай болдог юм бол гэж бодож сууж гэнэ.

Маргааш нь за чи нэг жаахан хоол хийгээд байж бай. Би ойр зуур орой толгой дээр гараад ирье гэж хэлээд гарчээ. Худлаа дэмий энэ тэрүүгээр явж байгад юугаар хоол хийж байгааг нь мэдэх санаатай тун сэмхэн гэтэж ирээд хатавчаар харсан чинь нөгөө авгай зүүн талдаа буруу хараад зогсчихсон нэг эмэгтэй хүний мээм хөшиглөж хоол хийж байна гэнэ. Анчин эр ухаан сүнсгүй болтлоо айж гайхаад дахин сайн лавлаж харвал мадаггүй, харин мах хөшгилж дуусаад мээмний товчийг өөрөө идчихжээ. Анчин эр даруй холдоод холхоноос ханиаж хахсаар дуу чимээ өгсөөр орж ирсэн чинь тэр авгай тарган хонины гуя борви хөшиглөж байгаа харагджээ. Тэгээд залууг орж ирэхэд нь сайхан амттай шөл хийж өгчээ.

Анчин залуу нүдээ аниад чихээ атгаад үг дуугүй идчихээд: За хө би гэр орон аав ээжээсээ холдож гарсаар удлаа. Одоо харьж хувцас хунараа солиод хэд хоноод эргээд ирье. Чи ингээд л байж байна биз дээ гэж гэнэ. Авгай: За яахав тэг дээ. Харин чи худлаа хэлэхгүй биз дээ. Харин манай нутаг тун хол байгаа, би нэлээд удаж байж ирэх байх даа гэсэнд авгай: Би чамайг удаан хүлээж чадахгүй. Чи түргэн явж ир. Гурван сарын дотор явж ирэхгүй бол хойноос чинь очоод голын чинь хар цусыг ууна гэж мэдээрэй гэж гэнэ. Хүү за гэж хэлээд яваад өгчээ. Үнэхээр гэр орон нутаг ус нь хол байсан болохоор их удаан явжээ. Гэртээ дөхөж ирээд санаа нь амарч тайвширсан боловч бие нь нэг л эвгүй болоод байж гэнэ.

Тэгсээр байж гэртээ орж аав ээжтэйгээ золгожээ. Тэгтэл аав нь: Ээ хүү минь царай чинь яасан муухай болсон юм бэ. Чамд муу юм нөхцсөн байна гэж арц утлагаар утаж гэнэ. Тэгтэл аав ээждээ бүх тохиолдсон учир явдлуудыг ярьж өгчээ. Аав нь: За хүү минь тэр чинь тун айхавтар юм байжээ. Чи өнөө шөнөдөө хоноод маргаашдаа багтаж буцаж очоорой. Тэгэхдээ сайн мориор яв. Очоод нэг хоёр хоноод нэг өглөө орноосоо босолгүй бие муу байна үхэх цаг болжээ гэж хэлээд хэвтээд бай Тэр шулам эм чамайг юу ам тан болдог юм бол гэж хий дэмий нэг зовлон болох байх. Тэгэхээр нь миний өвчи тун хэцүү хүнд юм аа. Жамсран бурхны сахлаар утвал жаахан гайгүй болдог юм гэж хэл. Түүнийг авах гэж явбал догшин бурхан түүнийг нэг дарж мэднэ. Хэрэв аваад ирж чадвал махгал бурханы сормуус авч ир гэж хэл. Түүнийг аваад ирвэл Чойжээ Лхамын үүдэн дээр байгаа гурван алтан шүхрийг булга татаад ир гэж явуул. За тэгээд тэр гурвыг авч ирж чадвал чи дуусч байгаа нь тэр. Түүнээс өөр түүнийг дарах юм байхгүй. Хэрэв тэр хооронд даравдвал яахав чи амьд гарч болох юм гэж хэлж явуулжээ.

Хүү ганцхан хоноод нэг сайн морио унаад буцаж давхижээ. Шулам авгай маш сайхан ааштай: Анчин хүрээд ирэв үү. Чамайг би хаяад явчих байх гэж бодож байлаа гэж хэлээд л нэг их гоё ганган хувцас оёсноо гаргаж өгчээ. Анчин эр: Би чамайгаа үргэлж бодож санаж байдаг болохоор удаан байж чадсангүй. Бушуухан л буцмаар санагдаад аав ээжтэйгээ дөнгөж уулзаад эргэлээ шүү дээ. За тэгээд чи сайн байв уу? үүгээр сонин юутайв дээ? гэхэд авгай: Өө энд юу байхав. Би байдгаараа л байна. Харин чамдаа нэг дээл оёж тавилаа гэж гэнэ. Тэгээд хэд хоног хэвийн нэг л байж гэнэ. Тэгээд л нэг өглөө орондоо хэвтээд боссонгүй байжээ. Тэгтэл ч авгай: За чи яав бие чинь муудаа юу гэж гэнэ. Анчин эр: ай даа минь бие нэг архаг хууч өвчин байдаг, морь малаар хол давхихаар өвдөж эхэлдэг юм аа. Тэр нь болсон юм шиг байна гэж. Авгай: за тэгвэл юу эм дом болдог юм бэ? гэжээ. Анчин эр: хамгий амархан юм нь Жамсран бурханы сахлаар утвал нэг жаахан гайгүй болдог юм гэж гэнэ. Авгай: аа яасан хэцүү юм бэ? тэр чинь тийм амархан олдох зүйл биш юм даа. Яая гэхэв би чинийхээ төлөө явахаас биш. Чи маргааш өглөө намайг явсны дараа үдийн хэрд хур нохойн баас их хэмжээгээр умлагаад л байж байгаарай гэж гэнэ. Анчин эр ч за за гэжээ.

Маргааш өглөө нь үүр цайж байтал авгай явахаар гарчээ. Анчин эр хойноос нь сэм босож хатавчаар харсан чинь үнсэн дээр очиж хоёр гурав хөлбөрөөд хөх саарал үнэг болчихоод л үсрээд алга болжээ. Анчин эр арц хүж уугиулаад л сууж байсан чинь өдөр дунд болж байтал нөгөө авгай ирж явнэ гэнэ. Залуу арц хүжээ гал руу хийчихээд л хэвтэж байсан ч чинь ороод иржээ. Би Жамсрангийн сахлыг ч аваад ирлээ шүү. Их л муухай юм байна чи яаж үүнийг хэрэглэнэ дээ гэж байна гэнэ. Анчин эр: За яасан сайн юм бэ гээд аваад дэрэн доогуураа хийчихжээ. Тэр шөнө залуу бүр ч их өвдөж ёолж яалсаар хоножээ. Өглөө авгай эрт босоод л: За яаж байна? гэхэд анчин эр: За миний өвчин ч намайг авахаар ирсэн бололтой. Өнөө шөнө бүр ихдээд хонолоо гэж гэнэ. Авгай: Одоо яадаг билээ. Юу хэрэглэвэл болдог бол? гэж гэнэ. Анчин: Махгал бурханы сормуусаар утвал нэг гайгүй болдогсон. Ер нь тэгээд хэрэггүй биз. Чамайг яаж өдөр бүр эм тан олж ир гэж зүдрээгээд байхав гэсэнд авгай: Тэр ч их л хэцүү юм гэвч би чинийхээ төлөө явалгүй яахав гэж гэнэ.

Маргааш нь авгай мөн л эртлэн босч үнэг болоод л яваад өгчээ. Үд болоогүй байхад л аваад ирж гэнэ. Анчин ч одоо энэ юунд ч дийдлэхгүй амьтан юм байна гэж бодоод хоёр гурван өдөр гайгүй болж байгаа дүр үзүүлснээ нэг шөнө орь дуу тавиад бараг унтсангүй гэнэ. Авгай босоод л: Чи яав? Одоо яавал болдог бол? гэж байна гэнэ. Анчин эр: Оо одоо яахав бүр зайлбаргүй үхэх цаг болсон юм шиг байна. Урьд хааяа нэг өвддөг байсан боловч ингэж өвддөггүй сэн. Энэ удаа тун ч бэрх зөвоож байна. Одоо бушуухан л үхэх нь дээр гэжээ.

Авгай их л зовж байгаа дүр үзүүлж: Одоо би яана аа? ЯАсан их үйл лайтай хүн бэ би гэж уйлагнаж гэнэ. Анчин эр: За уйлаад яахав. Чи бид хоёрын хувь тавилан ийм л байжээ гэхэд авгай одоо юу хэрэгтэй байна? гэхэд одоо юм хэрэггүй, гэхдээ хэрэг болж чадах ганц юм бий. Гэвч чамайгаа зүдрээгээд яахав зүгээр байж байгаад л нүд аних нь дээр гэжээ. Авгай: Ямар боловч чи хэл гэхэд нь Чойжоо Лхамын үүдэн дээр байдаг гурван алтан шүхэр бий, түүнийг нь авч ирвэл гарцаагүй эдгэдэг юм. Даанч хол хэцүү л дээ. Юу хийхэв. Чи битгий яв гэж худлаа хоригложээ. Авгай их л санаа зовж санаа алдаад за яахав чиний төлөө яваад л үзье дээ. Маргааш тун эрт явна. Чи намайг өглөө эрт сэрээгээрэй гэж гэнэ. Хүү маргааш өглөө нь авгайг сэрээсэн чинь авгай гараад хур нохойн баасаар биеэ утаж аваад үнсэн дээр очиж хөлбөрөөд зуун алд зурман хөх чоно болон харайж оджээ. Залуу гэр дотроо арц хүжээ угиулан залбирч суутал гэнэт тэнгэр бүрхэж бороо салхи болж эхлээд байтал цахилгаан буужээ. Залуу гарч харвал мөн л цагаан хар хоёр юм хөөцөлдөж ирж яваа харагджээ. Тэгтэл дахин нэг цахилгаан буугаад тэнгэрийн дуу намжиж амжаагүй байтал нөгөө шулам Чойжоо Лхамын алтан шүхрийг гялбуулсаар аваад ороод иржээ. Анчин залуу ч за одоо ч өнгөрч гэж бодоод үг дуугүй хоножээ. Маргааш өглөө нь залуу босоод миний бие зүв зүгээр болон эдгэлээ. Чинийхээ ач гавьяагаар эдгэлээ. Одоо хоёулаа нүүж миний нутагт очиж аав ээжийхээ дэргэд хурим найраа хийж сууцгаая гэж гэнэ.

Авгай баярлан: тэгэлгүй яахав би одоо унаа хөсөг олоод ирье гээд гарсан чинь удалгүй алтан товхтой, мөнгөн буйлтай цаагаан манхан атан тэмээ арав хориор нь хөөж ирж барьж уяад алт мөнгө авдар хайрцэг өдий төдий эд хөрөнгийг залуугийн гар бараг хүрээгүй шахам байхад ачаад дуусчээ.

Тэгээд авгай цацаг ганзага, хударга хөмөлдрөг бүрэн хийсэн мөнгөн эмээл хазаартай жороо хар халзан морь унаж ачаагаа хөтөлжээ. Залуу морио тохож мордоод буугаа үүрч: За чи миний хойноос яваад ир. Би түрүүлээд явж байя гэж хэлээд давхисаар нэлээд хол гарч ачаанаас далд ормогц хамаг юм өнгөрлөө өөрөө нэг буудаа үзье гэж шийдээд нэг хадтай толгой дээр гарч гурвван алтан шүхрээ хатгаад буугаа шийрлэн замыг нь тосоод хэвтэж байж гэнэ.

Нөгөө шулам авгай зуун алд зурман хөх чоно болчихсон харайлгаад ирж явна гэнэ. Яг аман хүзүүг нь барьж шагайж байгаад л буудаад орхижээ. Тэгтэл чоно ч байхгүй, авгай ч байхгүй болж гэнэ. Хурдлуулсаар дээр нь хүрээд ирсэн чинь дундуураа хуга үсэрсэн хувхай сүүжний яс хоцорчээ. Анчин залуу догшин бурхадын дарж чадааагүй аюулт шулмасыг дарж устгаад нөгөө гурван уулынхаа дунд байдаг айлдаа очиж тэр ариун цагаан сэтгэлтэй бүсгүйгээ аваад ар гэр орон, эцэг эхдээ ирж нутаг усаа цэнгүүлсэн их хурим хийж ная хоног найрлаж, жаран жил жаргаж амар сайхан сууж гэнэээ.

Хүүхэн Хүрэлдэй

Эрт урьд цагт Арж Бурж хааны аальгүй их хулгайч хавиргандаа хадлагагүй, нуруундаа нугалуургүй, эрийн сайн Хүүхэн Хүрэлдэй гэж байж гэнэ. Хүүхэн Хүрэлдэй Нэг удаа алс хол явж байгаад далан шарга адуу хөөгөөд харьж явжээ. Гэтэл алс холоос явж аяншаад их ядарсан тул нэгэн уулын бэлд модны захад ганц гэр байхаар нь тэнд буужээ. Гэрт нь орж ирвэл хүн амьтангүй. Гэрийн доторхи зүйлийг ажиглан шинжиж үзвэл: Баруун талаар нь лам хүний суудал, зүүн талаар нь шинжвэл шулмын дүртэй эм хүний суудал байж гэнэ. Хүүхэн хүрэлдэй хувцсаа тайлаад зүүн орон дээр хүн нутаж байгаа маягаар тавиад аяныхаа тогоог заханд нь шургуулж морины сүүлнээс тайрч урт хар гэзэг томж унжуулаад хүн орж ирэхэд хүн унтаж байна гэж харагдахаар засаад өөрөө баруун хатавчинд нь нүх ухаж шороог нь гадаа цацаж нүхэн дотор буугаа бариад хэвтэж байж гэнэ.

Орой бүрий болох үеэр гаднаас ганган хээнцэр хувцастай авгай орж ирээд орон дээр унтаж байгаа хүнийг харангуут гал түлж гурван алд зэс хошуу гаргаж ирээд улайсгаад нэг гаргаж ирж ширээгээд дахин хийж оч манарсан гал улаан болмогц гаргаж ирээд зүүн орон дээр унтаж байгаа хүн шиг зассан цаагаан дээлийн зах руу, хүний биеэр бол яг ар нугасаар нь аман хүзүү хавиар хатгажээ.

Гэтэл цаадах нь төмөр учир улайсгасэн зэс хошууны үзүүр нь шамарсанд Ай хайран хошуу гэж хэлээд эргэтэл голт зүрхээр нь буудаад унагаачихжээ.

Хүүхэн Хүрэлдэй босч ирээд харсан чинь шулам авгай үхэж дундуураа хугарсан хувхай сүүжний яс, гурван алд зэс хошуу хэвтжээ. Хүүхэн Хүрэлдэй хувхай сүүжний ясыг гадаа гаргаж хэмх цохиж шатаагаад эргэж гэрт орж ирээд гэр орныг нь ариутган цэвэрлээд аяныхаа тогоог тавьж гал түлж цай хоолоо хийж идэж уугаад унтжээ. Маргааш өглөө нь Хүүхэн Хүрэлдэйг босч гал түлж, цайгаа чанаж байтал гаднаас нэг том лам орж ирж гэнэ. Амар мэндээ асуулцсан чинь тэр лам: За би энэ гэрийн эзэн билээ. Энд би даяан хийж ном бясалгаж суутал нэг үхээрийн шулам эм ирж миний гэр орныг эзэгнээд надад хүч хүрэгдсэнгүй. Тэгээд би уул хадаар тэнэж яваад урьд шөнө буун дуу гарсан болохоор юу болсон бол гэж ирлэ.

Ашгүй чи сайн эр тулдаа даржээ. Одоо чи баруун тийшээ очиж суу. Би чамд хоол цай хийж өгье гээд Хүүхэн хүрэлдэйн цайг өөрт нь гаргаж өгөөд өөрөө тогоогоо тавьж маш сайхан хоол цай хийж өгчээ. тэр хооронд Хүүхэн Хүрэлдэй тэр шулмасыг яаж дарсан, өөрөө юу хийдэг, хаанаас хаа хүрч яваа зэрэг адал явдлуудаа ламд ярьж өгчээ. Тэгээд лам: За чи золбоотой сайн эр юм. Чи надад их тус боллоо. Чи цагаан зандан мод битгий түл. Цагаан арслангийн зулзага битгий ал. Хаан хүний дагинатай битгий суу. Энэ гурвыг хатуу цээрлэж яваарай. За тэгээд эр хүнд зүдрэх зовох явдал бишгүй л тохиолдоно шүү дээ. Хэрэв тун болохгүй, амь насанд чинь аюул тулж ирвэл Лха тэнгэр гэж залбираарай гэж захижээ. Хүүхэн Хүрэлдэй явах болж эмээл хазаараа аваад мориндоо очиж морио тохож адуугаа туусаар ар гэртээ харьжээ.

Хэд гурав хонож байтал эзэн хаан дуудуулж гэнэ. Хүүхэн Хүрэлдэй явж очсон чинь хаан: За чи миний албат дотор шилдэг сайн эрсийн нэг. Миний хоёр нүд сохорч байна. Мэргэн зурхайчаас асуусан чинь гадаад далайн цаана цаст өндөр уулын оройд байдаг эр харавтар шувууны нулимс, эм харавтар шувууны мээмний сүү. Ийм хоёр юмыг дусаавал эдгэнэ гэнэ. Үүнийг авч ирж чадах ганц хүн гэвэл ганц чамайг гэж буулаа. Иймд чи түүнийг над дээр олж ирж намайг нүдтэй болго гэж гэнэ.

Тэгэхээр Хүүхэн Хүрэлдэй: За надад долоон настай мянган сайн эрэгтэй хүүхэд, мянган тэмээ ачаа хоол унд гэр майхан өг гэжээ. Хаан тэр бүгдийг бэлтгэж өгч гэнэ. Хүүхэн хүрэлдэй алс холын аян замд гарчээ. Олон жил явж гадаад далайн захад ойртож ирэхэд хүүхдүүд эцэж цуцаад, өлсөж цангаад тэмээ хөсөг нь муудаад замдаа хоцорсоор байгаад цөөн хүүхэдтэй гадаад далайн захад хүрчээ. Хоол хүнсээ дууссан учраас Хүүхэн Хүрэлдэй хөсөг майхнуудаа буулгаж татаад өөрөө ан гөрөөнд явжээ. Тэр өдөр ганц зүр алаад эргэж ирсэн чинь хүүхдүүд нь цагаан зандан модоор гал түлчихсэн, нэг цагаан арслангийн зулзага барьж ирсэн, идэх гээд Хүүхэн Хүрэлдэйг хүлээж байжээ. Ээ халаг хүүхдүүд та нар минь ямар гээч мод түлж ямар амьтан идэх гэж байна. Наадах чинь миний огт хэрэглэж болохгүй гэсэн хориотой зүйлүүд байна. Наад арслангийн зулзагаа надад өг. Энэ зүрийг чанаж идэцгээ гээд зүрээ өгч өөрөө цагаан арслангийн зулзагыг авч явжээ.

Арслангийн зулзагаас танайх хаана байдаг вэ? гэж асуухад бүр хол цаст өндөр уулын оройд байдаг гэжээ. Тэгээд хоёулаа явсаар байж цаст өндөр уулын оргилд гарч нэг хадан цохионы оройд ирэхэд арслан ирж, чи миний энэ зулзагыг хаанаас авч ирэв? гэжээ. Хүүхэн Хүрэлдэй болсон бүх явдлаа дурдан хэлэхэд цагаан арслан: Чамд их баярлалаа. Чи миний ганц зулзаганы аминд орж аварч чаджээ. Чи хаана хүрч яваа хүн бэ? Надаас гуйж хүсмээр зүйл байна уу? гэжээ. Хүүхэн Хүрэлдэй Арж Бурж хааны хоёр нүд сохорсон, гадаад далайн цаанаас цаст өндөр уулын оройд байдаг эр харавтар шувууны нулимс, эм харавтар шувууны мээмний сүү хоёрыг дусаавал эдгэнэ гэсэн. Тэгээд намайг түүнийг авхуулахаар явуулсан билээ гэж гэнэ.

Тэгэхээр нь цагаан арслан: За тэгвэл би түүнийг чинь авч ирж өгье. Чи манайд миний зулзагатай тоглож наадаад байж бай гэж хэлээд тэнгэр өөд нисэн халин алга болжээ. Цагаан арслангийн зулзага Хүүхэн Хүрэлдэйг дагуулан өндөр хадны ангал руу орж дотор нь гэр орон шиг уужим зайтай агуй дотор тоглож байтал шөнө цагаан арсланг хоёр хэрээг авч иржээ. Тэгээд арслан Хүүхэн Хүрэлдэйд: Чи энэ хоёр шувууг аваад яв. Буцах замд чинь олон хүүхдүүд цөм зам нийлэн ирцгээж манай энд ийм сонинтой, танай тэнд явсан газраар ямар сонинтой вэ? гэх зэргээр олон зүйл асууж шалгаах байх. Тун дуугарч болохгүй.

Тэгээд очсон хойноо энэ хоёр шувууг хаана нүдэн дээр барихад чинь нэг нэг юм дусаагаад ниснэ. Хэрэв зөв юмаа өгсөн бол зөв эргэж хашгиралдан нисэн одно. Буруу юмаа өгсөн бол буруу эргэж нисч одно. Түүгээр л хааны нүд орох эсэхийг мэдээд хоцор гэв. Хүүхэн Хүрэлдэй тэр шувуугаа авад хөсөг майхнаа ачин хөдөлцгөө гэж гэнэ. Бүх юмаа ачаад хөдөлжээ. Зам зуур нөгөө хоцорсон хүүхдүүд цөм зам тосч нийлэхдээ сайн явцгаав уу? Манайд ийм сонин юм үзэж сонслоо. Танай тэр явсан газраар ямар сонинтой вэ? гэх зэргээр асууж шалгаасан боловч Хүүхэн Хүрэлдэй огт дуугаралгүй явсаар байж эх нутагтаа иржээ.

Гэртээ хоноод маргааш өглөө нь хааныд очиж хааны хоёр нүдэн дээр хоёр хэрээгээ барьсан чинь нэг нэг юм дусаагаад тооноор нисэн гарахдаа зөв эргэн хашхиран нисээд яваад өгчээ.

Хүүхэн Хүрэлдэй: За яамай, хааны нүдэнд зөв юм өгчээ гэж бодоод хоцорчээ. Хаан: За Хүүхэн Хүрэлдэй. Миний нүд яаж хонох нь вэ? Харъя гэжээ. Маргааш нь хааныд яваад ирсэн чинь хааны хоёр нүд хараа орчихсон. Хаан хөл нь газар хүрэхгүй бөөн баяр хөөр болж суужээ. Хүүхэн Хүрэлдэй орж ирсэн чинь дээш суу гэж урьж залж суулгаад асар том найр хийгээд Хүүхэн Хүрэлдэйд: За чи миний хоёр нүдэнд хараа оруулах ачтай тустай эм залж ирсэн хамгийн их гавьяатай хүн. Чамайг би дуртай юмаар чинь шагнана. Чи дөрвөн зүсмийн мал авна уу? эсвэл алт мөнгө, эд хөрөнгө авна уу аль дуртайгаа ав. Надад хайрлах юм огт байхгүй гэжээ.

Тэгэхээр нь Хүүхэн Хүрэлдэй: Үгүй хаантан минь. Өчүүхэн албат боол миний бие хаан таны зарлигаар явсан үнэн билээ. Гэвч би алдар гавьяа байгуулсангүй. Зөвхөн хоёр муу хар шувуу л барьж ирсэн шүү дээ. Түүний төлөө би танаас тийм их юм авахгүй гэж хэлжээ. Тэгсэн чинь хаан: За тэгвэл яахав. Чи ядарсан гуйлгачин биш шилийн сайн эр. Одоогор чамд малтай хогшилтой, буянтай байгаа болохоор би чамд тийм хөрөнгө юм өгөх гэж зүтгэхгүй. Ямар боловч би чиний байгуулсан гавьяа бүтээсэн үйлийг чинь хоосон өнгөрүүлж болохгүй. Энэ андад ч таарахгүй. тийм болохоор чамд би гарсан ганц дагинатай, түүнийгээ чамд хатан болгож өгье. Чи миний хүргэн болж баян тарган, цэнгэл жаргалтай амьдарч яваад намайг үхэхээр миний хогшил хөрөнгийг өмчилж, гал голомтыг минь залгамжлагч бол. Чамаас өөр хэнд ч ингэхгүй. Аргагүй чиний надад бүтээсэн үйлс чинь үнэлж баршгүй учраас би ингэж байгаа юм гэж хэлж гэнэ.

Тэгтэл Хүүхэн Хүрэлдэй бодож үзвэл: Агт морь атан тэмээ хөөж алс хол нутагт явж, халуунд халж хүйтэнд хөрч, хээр хонож хэц дэрлэж явахаар хааны дагиныг аваад хишгийг нь хүртээд амар тайван хэвтэж байхаас сайн юмгүй гэж бодсон боловч нөгөө лам намайг цагаан зандан мод битгий түл гэсэн. Цагаан арслангийн зулзага битгий ал, хаан хүний дагинатай битгий суу гэсэн шүү дээ. Тэр ч бас л учиртай байлгүй яахав.

Цагаан арслангийн зулзага битгий ид гэсэнд би нэг удаа тэр зулзагыг идээгүйгээс болоод цагаан арслан надад хичнээн их тус хүргэв дээ. Арслан авч ирээгүй бол би тэр хоёр шувууг хаанаас олж авч ирэхэв. Ингэхээр ламын хэлсэн зөв байна. Түүнийг дагахгүй бол болохгүй. Тэгэхээр энэ хааныг яадаг хэрэг вэ гэж бодсоноо: За хаантан минь таны хайр шагналд би гялайлаа. Гэвч би танай хайр хишгийг хүлээж чадахгүй. ТА бол тэнгэр язгууртай төмөр хүйтэй эзэн дээд хаан. Би бол суга сармай дээлтэй суугаа майжгий гуталтай ядуу хоосон зарц язгуурын хүн. Тийм учраас би таны тэр их хүнд хишгийг би хүртэх заяа дутна, яавч болохгүй гэжээ.

Хаан ихэд уурлаж: Үгүй ер. Хүүхэн Хүрэлдэй чи арай хэтэрч байна. Хаан эзний хувьд би чамаас халамжилж үзээд хайр хишгээ хүртээсэн юм. Харин чи хар санаа гаргаж авахгүй байна. Би чамд дөрвөн зүсэм малаа өглөө авсангүй. Дөрвөлжин цагаан өргөө өглөө, авсангүй. Гаргасан ганц охиноо өглөө, бас авахгүй эж байна.

Тэгэхээр чи яах гэсэн юм. Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэгчээр чи тэгвэл юу ч хэрэглэдэггүйгээс цааш үхэж далд орвол таарна. Үүнийг барьж өндөр модны оройд хүлээд шатаа гэж тачигнажээ.

Хүүхэн Хүрэлдэйг барьж өндөр модны оройд хүлээд хуурай түлш дор нь овоолж гал оруулахад шатаж байгаа галын дөл юу юугүй хөлийх нь улыг халаагаад ирэхэд Хүүхэн Хүрэлдэй: За ингээд амар байна уу гэсэн гай болов гэгчээр хаанд тус хүргэсэн биш амархан зүйл дуусдаг байжээ гэж бодсоноо гэнэт ламыг санаж Лха тэнгэр өршөө гээд залбирсан чинь үүл ч биш, шувуу ч биш нэг том амьтан тэнгэрээс шуугин орж ирээд Хүүхэн Хүрэлдэйг модны үзүүрийн хамт шүүрч аваад огторгуйд нисэн алга болжээ.

Ингээд амар сайхан жаргах нь тэр.

2011-11-09

Инээмсэглэл


Цэдэнсүрэн Мөнхтөгс 

Эрт урьдын цагт, холын хол нэг газар өдөр бүр л бороо ордог нэгэн улс байж гэнэ. Өдөр бүр, бүр бүх л өдрийн турш бороо л орно. Тэнд бороо хэдэн жилээр ч тасралтгүй ордог юмсанж. Ийм нэгэн улсад нэгэн бяцхан хүү амьдардаг байв. Хүү 9 настай, түүний амьдралын өдөр бүр л бороо орон орсоор , өдөр ч бай шөнө ч бай маш харанхуй байдаг байжээ. 

     Гэтэл хүмүүс хүүг төрөхөөс ч өмнө урьд тэнгэрт Нар гэж зүйл байдаг байсан тухай хааяа хааяа ярьдаг байлаа. Хүмүүсийн ярьж байгаагаар тэр Нар нь том, шар өнгөтэй дугуй зүйл байсан бөгөөд бүх л юмс бүх л хүнд дулаан илч гэрлээ харамгүй өгөх бөгөөд, түүний том дугуй шар нүүрэнд нь үргэлж инээмсэглэл тодрон байдаг. Түүний инээмсэглэж байхыг хараад энэ хорвоо дээрх бүх зүйл мөн адил инээмслэглэдэг байсан юмсанж. Үүнийг сонсоод хүү өөрөө огт харж байгаагүй энэ том шар дугуй Инээмсэглэлийг төсөөлөх гээд ер чадсангүй гэнэ. Тэгээд ч хүн бүр түүнрүү харахаараа инээмсэглэдэг гэдэгт итгэсэнгүй. Учир нь тэдний улсад хэн ч инээмсэглэдэггүй, хүн бүр л гунигтай юм шиг харагддаг байлаа.


     Тэгтэл нэг удаа хүмүүс “өнөөдөр бороо их бага орлоо” хэмээн ярилцав гэнэ. Маргааш нь ахиад л үүнтэй адил зүйл ярилцжээ. Дараачийн өдөр нь бороо ерөөсөө өдрийн зөвхөн талд нь л орж үргэлж харанхуйлан байдаг байсан хар үүлний өнгө нь өөрчлөгдөж цайвар туяатай болж ирсэн байна. Үүнийг дагаад хүмүүсийн царай ч өөрчлөгдөх шиг хүүд санагджээ. Ийнхүү өдөр ирэх тусам тэнгэрт байх үүлний өнгө нь улам цагаан болсоор нэг л өдөр бороо зогсоод хөх өнгийн хөшиг цаанаас нь гарч ирлээ. Энэ хөх хөшиг улам улам томорсоор тэнгэрт нэг ч үүлгүй болох цагт, нэгэн том дугуй шар зүйл байхыг хүү олж харав гэнэ. Энэ бол түүний урьд харж байгаагүй ч номноос уншиж байсан өнөөх Нар гээч зүйл байна гэдгийг хүү ойлгоод өөрийн эрхгүй инээмсэглэн Нар өөд удаан гэгч нь харан зогслоо.

БӨМБӨРЦӨГИЙН БҮХ МОНГОЛ ҮНДЭСТЭН СОНСОГТУН


Ази тивийн зүрхэн тушаа асар уудам хээр талд дураараа нүүдэллэн суурьшиж  дунд чөмгөөрөө жиргэж явсан биднийг тэнгэр эзэн ивээлдээ багтааж дэлхийн хөрснөөс арчигдахгүй байх тавиланг заяасан болохоор орой нь хөх дээд Тэнгэртээ мөргөж , онгон байгаль  уул усаа тахиж , улалзах гал, дүрэлзэх очоо шүтсээр  олон  зууныг ардаа элээжээ.Тэнгэр заяат Тэмүүжин тарж бутарсан отог омгуудыг байлдан дагуулж та бидний үндэс болсон Хамаг Монгол улсыг цогцлоосон бөгөөд  өнөөгийн хүчирхэг хөгжилтэй улс орнуудын тэмүүлж байгаа глобальчлах бодлогыг илдээр зэвсэглэсэн эрэмгий зоригт бидний өвгөд, эцэхийг мэдэрдэггүй навтгар морьдынхоо хүчээр найман зууны тэртээ дэлхийг байлдан дагуулж хэрэгжүүлсэн билээ. Түмнээсээ  өргөмжлөлтэй Чингис хаан нэрээр түүхийг бүтээсэн түүнийг өдгөө мянганы хүнээр цоллоод байна, дэлхий дахин. Мандан бадарсан хүчирхэг гүрэн маань  мартагдахгүй олон сонирхолтой түүхийг үлдээсэн нь одоо хүртэл бүрэн тайлагдаагүй байна.

Өнөөгийн Монголын хамгийн хамгийн....

Хамгийн том талбай: Монголын газар нутаг өргөн уудам. Тэгэвч дэлхийн газрын зураг дээрх хэмжээгээрээ өмнөө цөөнгүй орныг гишгүүлдэг. Гэхдээ л газар нутаг минь биднийг Гиннесийн номд багтаасан байх юм. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хүн амьдардаг Монгол орон нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ яах аргагүй дэлхийн амжилт тогтоодог аж.

Хамгийн том сарвуу хумстай амьтан: Говийг эрт балрын үе буюу галвын өмнө далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлцдэг. Түүний удаахан нь үлэмж биетнүүдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр үеийн аварга биет амьтан өнөө үеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хүргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бүртгэгдээгүй) 1961 онд яс нь олдсон эртний үлэг гүрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бүртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхүү аварга амьтны хумс 91 см урт байжээ.

Бүгд хувийн сууцтай: Монгол айл өрхүүд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмчийнх гэсэн үг. Энэ үзүүлэлтээс харахад бид маш баян юм шиг өрхөд ноогдох орчин үеийн сууцны тоогоор эсрэг үзүүлэлттэй гарах буй за.

Хамгийн том морин хуур: Дундговь аймагт хамгийн том морин хуур байдаг юм байна. Өндөр нь бараг 4 давхар барилгатай дүйцэхээр гэнэ.

Хамгийн жижиг ном: Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, 5,5х5,5 см

Монгол орны хамгийн өндөр цэг: Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.

Монгол орны хамгийн нам дор газар:. Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.

Монголын хамгийн том говь:Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.

Хамгийн их элс:. Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг.

Дэлхийн мөнх цэвдгийн урд зах. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.

Монгол орны хамгийн урт гол. Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.

Монгол орны хамгийн том мөрөн. Монгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм.

Монгол орны гол мөрний урт. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.

Хамгийн гүн нуур: Хөвсгөл Монгол орны хамгийн том тогтмол нуур. Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур. Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км бөлгөө.

Монгол орны хамгийн том мөсөн гол. Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км. Хамгийн өндөр хүрхрээ. Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.

Монголын хамгийн том тал. Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал ажгуу. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.

Хамгийн их уст хүрхрээ: Өвөрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. 22 метрийн өндрөөс буудаг.
Хамгийн том мөсөн гол: Потанины мөсөн гол. Уг мөсөн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н.Потанины нэрээр нэрлэсэн. Энэ мөсөн гол нь Таван Богд ууланд байдаг ба 20 км урт, 5 метр өргөнтэй. Мөн үүнээс гадна Цаст Хайрхан, Цамбагарав, Мөнх Хайрхан, Сутай, Цэнгэл Хайрхан, Хархираа, Их Бага Богд (Алтайн уулархаг нутагт), Хангайн нуруунд Отгон тэнгэр, Суврага Хайрхан, Хөвсгөл аймагт Мөнх сарьдаг, Хан тайга, Улаан тайга, Хэнтийд Асралт хайрхан, Хэнтий Хан зэрэг мөнх цаст уулс бий.

Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Түүний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мөч, элэг цөс, архаг үрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг өвчинд тустай.

Хамгийн өндөр мод: Жодоо Хамгийн их газар нутагтай аймаг: Өмнөгөвь -Бельги нутгаас 5 дахин том. Голландаас 4 дахин, Дани, Австри зэрэг улстай тэнцүү байна.

Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхүмбэ, Улаан уул, Цагаан үүр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сүүлээр ясжиж гүйцдэг. Өвөл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сүндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цөөнх тохиолдолд ганц хөтөл төрүүлдэг. Ороо нь 9 сард ордог.

Хамгийн хурдан шувуу: Бүргэд, Тэмээн хараацай 2 юм. Бүргэд цагт 190 км хүртэл, Тэмээн хараацай цагт 160 км хүртэл хурдалдаг. |

Хамгийн ховор загас: Хилэм Хамгийн том загас: Тул
Хамгийн том шувуу: Тас Хамгийн өндөрт нисдэг шувуу: Ёл-7500 метрийн өндөрт нисдэг.
Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.

Монголын хамгийн өндөр хүн
1. Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц юм. Архангай аймгийн музейд хоёр жижиг "хүүхэд" зогсоосон өндөр нуруутай монгол дээлтэй хүний зураг байдаг гэнэ. Үнэндээ бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хоёр бол хүүхэд биш том хүн ажээ. Нэг нь олноо "Залуу жанжин" хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн нөгөөх нь Улсын баатар Д.Нянтайсүрэн нар байжээ. Энэ зураг бол Шаравжамцын зураг юм. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат хүн байжээ. Цэрэгт очихдоо Шаравжамц 2м 75см байжээ. Гэвч тэрээр жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машины ослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг гэнэ.
2. Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн юм. Тэрээр Шаравжамцын дараа ордог өндөр хүн юм. Түүний биеийн өндөр нь 2м 64см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. Түүний өмсдөг гутлын ул л гэхэд 49см байжээ.

Монголын хамгийн намхан хүн
1. Манай орны хувьд 1м 40см-ээс намхан биетэй эрэгтэйчүүд, 1м 30см-ээс намхан эмэгтэйчүүдийг жижиг биетэй хүмүүст багтаадаг байна. Монголын хамгийн намхан хүн бол Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт 1951 онд төрсөн Жүрмэдийн Ичинхорлоо юм. Түүний биеийн өндөр нь 90см биеийн жин нь ердөө 36кг байжээ. Тэрээр малчин хүн байсан ба эцэг эх нь хэвийн өсөлттэй байжээ.
2. 1953 онд Улаанбаатар хотод төрсөн Довдонгийн Зина 117 см.
3. 1947 онд төрсөн Соднонпилийн Долгор 124 см байжээ.

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр Хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн дунд байдаг.Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9 метр орчим өндөр байжээ.

Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" өвд хадгалагдаж байгаа "Сундуйн жүд" хэмээх ном юм. "Сундуйн жүд" буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. "Сундуйн жүд" хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ. 

Эх үүсвэр:http://www.medeelel.mn/medleg/index.php?page=medleg&com=vknow1&qid=2941&pn=1&pag=2

Уламжлалт эмчилгээ

Улирлын хоол хэрэглэх

Уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг өвчлөх болон эрүүл байхын суурь бөгөөд нэгэнт өвчилсөн хойно нь ч анагаах 4 ерөндгийн нэг гэж үздэг. Өргөн хэрэглээний хоол хүнсээ цаг улиралтай тохируулан хэрэглэх нь маш чухал төдийгүй таны эрүүл амьдрах зайлшгүй нэгэн нөхцөл болно.


Д/д

Хавар
Зун
Намар
Өвөл

1

Жимс хүнсний ногоо

Сонгино, лууван, төмс, залуу улаан манжин

Сармис, сонгино, бурам
Вандуй, байцаа, өргөст хэмх
төмс, лууван , алим, тарвас, шинэ ногоо, ногооны зутан , шинэ жимс
сонгино сармис, залуу улаан манжин


2


Сүү цагаан идээ


Сарлагийн тараг
Хонь болон ингэний сүү, бяслаг , өрөм, тараг,хуучин тос, шар тос,

үнээ, ямааны сүү, шинэ тос, айраг , тараг  
шинэ айраг, сүү, ээзгий
бяслаг, зөөхий, өрөм, ааруул, тараг, шар сүү

3

Будаа гурил 

Арвайн гурил
Шар будаа, овъёос , ургамлын тос
Буудайн гурил, цагаан будаа, шар болон ногоон буурцаг
Амуу арвай, хэмхэлсэн арвай


4


Мах

Хонины мах араатны мах загасны мах
Адуу, илжиг, тарваганы мах, хонины мах ,загасны мах, борц

ямаа, гахай, үнээний мах, гөрөөсний мах
хонины мах, гөрөөсний мах , араатны мах , загасны мах


5


Ундаа
Зөгийн балтай ус, буцалсан бүлээн ус, айраг, хар архи,
Сүүтэй цай, буцалсан халуун ус, дарс, архи
буцалсан хүйтэн ус, хар цай
Буцалсан бүлээн ус, Сүүтэй цай.

Өглөө хоосон байж огт болохгүй, өглөөнийхөө цайг заавал уух хэрэгтэй. Өдрийн хоолоо тохируулан идээд оройн цагаар маш бага бөгөөд шингэхдээ хялбар зүйл идэх хэрэгтэй. Учир нь өглөө хоосон байвал урд өдөр нь амраад хоолоо шингээсэн байгаа ходоод хоосон ажиллавал таны биед сөргөөр нөлөөлнө. Өдрийн цагт хүний ходоодны шингээх чадвар буюу галын илч нь хамгийн их бадарч байдаг тул сайн идэх хэрэгтэй. Харин оронй цагаар ходоодонд хоол шингэх чадвар нь эрс буурсан байдаг учраас аль болох бага хэмжээгээр , шингэхэд амархан хоол идвэл зохино.
Нэг удаагийнхаа хоолны хэмжээг та сайтар тохируулж идэх хэрэгтэй. Ингэж тохируулахдаа өөрийнхөө ходоодны багтаамжийг 4 хэсэг хуваалаа гэж үзвэл түүнийхээ 2%-д нь хоол, 1%-д нь шингэн уух зүйл буюу ундаа, 1% нь хоосон үлдээлээ гэж бодон идэхэд маш тохиромжтой. Ингэж идвэл таны бие тань ч хөнгөн , сэтгэл санаа тань ч сайхан байх болно. Гэвч шингэхдээ бэрх хүнд чанартай хоолыг хагас цадатлаа, хөнгөн чанартай шингэхдээ хялбарыг цадатлаа ид гэж тэмдэглэсэн байдаг.  Нэг удаа идэхдээ хэтэртлээ цадатлаа идэх, өлссөн үедээ хэтрүүлэн идэх, цангасан үедээ хэтэрхий ихийг уух зэрэг нь  эрүүл мэндэд хортой. Тиймээс тогтмол цагаар тохируулан хооллох хэрэгтэй.
Зарим тохиолдолд хоорондоо зохицохгүй идээг хэрэглэвэл хоол боловсруулах эрхтний эмгэгийг үүсгэдэг төдийгүй энэ нь найруулсан хор адил гэж үздэг. Үүнд:
Тараг – Архи
Загасны мах – Сүү
Жимс – сүү
Буурцаг – Тараг
Мөөг – гичийн тосонд шарах
Зөгийн бал ургамлын тос
Тос -  хүйтэн ус
Мах – цагаан идээ
Мөн байнга идэж дадуулаагүй идээг ихээр идэж болохгүй гэх мэт.
Суугаа ажилтай хүмүүс, оюутан сурагчид, багш нар  завсарлагаанаараа аль болох нийтээрээ дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Цатгалан байх үедээ хэвтэхгүй байх Хоол идээд хөлөрсөн байгаа үедээ салхинд гарахгүй байх Хоол идсэнийхээ дараа аль болох хөдөлгөөнтэй байх Нойроо алдаж ядраагүй бол өдрийн цагаар унтахгүй байх Улиралдаа зөв тохируулж хувцаслах зэрэг нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгэн гол нөхцөл болдог.   
Ходоодны бадгантай хүний хэрэглэхэд тохиромжгүй идээ
-       Түүхий сүү
-       Сарлаг болон үнээний сүү
-       Шарсан хайрсан, хүнд тослог хоол
-       Халуун ногоо
-       Архи
-       Түүхий жимс, ногоо
-       Хуучирсан, илжирсэн ногоо
-       Хэт хүйтэн, хэт халуун хоол хүнс
-       Кофе
-       Шоколад
-       Газтай ундаа, пиво
-       Ямааны мах
Хэт даарч хөрч болохгүй, хэт хөлрөлгүй, өдөр унтахгүй байх, аль болох хөдөлгөөн их хийвэл зохино.
Хэрэглэхэд зохистой хоол, хүнс
Хөнгөн, бүлээн чанартай, шингэхдээ амархан хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй.
-       Хонь , гөрөөсний мах, чонын мах
-       Тараг, айраг
-       Зөгийн балтай ус, буцалсан ус
-       Сонгино
-       Мөөг
-       Лууван
-       Арвайн гурил зэргийг хэрэглэвэл зохино.

http://otoch.blogmn.net/entry.php?w=Otoch&e_id=31904&nojavascript=yes

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР